Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит “30 минут”-аараа “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног” төлөвл өгөөний төслийг танилцууллаа.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, уул уурхай-ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга- аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимж үүлэх, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой ажлууд төлөвл өг өөнд тусгажээ.
Ялангуяа баялаг бүтээж, юм хийе гэсэн эрмэлзэлтэй хүмүүсийг дарамталдаг, шоронд хийдэг. Энэ нь манай нийгэмд байж болшгүй үзэгдэл учраас тэгж хэлсэн.
Тухайлбал, үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох тоног төхөөр өмжийн татварыг үйлдвэрлэл эхэлсний дараа авах, Тендерийн хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх зэрэг замаар бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлнэ гэв. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг төлөвлөгөөт хугацааныхаа дагуу эрчимтэй үргэлжлүүлнэ гэдгийг ч хэлэв.
Түүнчлэн импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөлд хөрөнгө санхүүжилт олгох ажлын ачааллыг бууруулахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд “Чингис” бондоос тодорхой эх үүсвэр шилж үүлснийг Засгийн газрын тэргүүн дурдсан юм.
Өөрөөр хэлбэл, 888 төслийн 550 орчим нь жижиг, дунд үйлдвэрийнх учир дээрх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэхэд амар хялбар байх аж. Мөн 100 хоногийн хугацаанд хийх ажлуудын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимж үүлэх зөвлөл тогтмол ажиллах гэнэ.
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Энэхүү 100 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эдийн засагт яг ямар өөрчлөлт гарах вэ. Тухайлбал, ам.долларын ханшийг төд хүртэл бууруулж, инфляцыг нэг оронтой тоонд барина гэхчлэн тодорхой зорилт байна уу?
-Төлөвлөсөн хугацаанд 50 гаруй ажлыг эрчимтэй хийснээр эдийн засгийн өсөлт бий болгоно. Инфляцид шууд нөлөө үзүүлэхгүй. Ер нь Засгийн газар гаднаас зээл авах бус, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээд анхаарал тавьж байгаа. Хэрвээ Концессийн гэрээгээр зарим ажлаа хийчихвэл нэг тэрбум ам.доллар ороод ирнэ. Энэ мэт ажлууд дээр онцгой анхаарал тавьж ажиллаж байна.
-Өнгөрсөн долоо хоногт та “АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхг үй байна” гэж хэлсэн. АТГ-ын дарга үүнийг “Ерөнхий сайдын хувийн байр суурь байх” гэж хэлнэ лээ. Таны хувийн байр суурь байсан уу?
-Хувийн байр сууриа илэрхийлээг үй. Ерөнхий сайдын хувьд хэлсэн үг. АТГ-аас явуулж буй үйл ажиллагаа эдийн засгийн өсөлтөд ихээхэн саад учруулж байгаа. Ялангуяа баялаг бүтээж, юм хийе гэсэн эрмэлзэлтэй хүмүүсийг дарамталдаг, шоронд хийдэг. Энэ нь манай нийгэмд байж болшгүй үзэгдэл учраас тэгж хэлсэн.
-Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Эрдэнийг ажлаас нь чөлөөлсөн юм уу? -Ерөнхий сайдын захирамжаар саяхан чөлөөлсөн.
-“Буянт-Ухаа” хорооллын оршин суугчдыг тодруулах үйл явц яагаад хойшлоод байна вэ?
-Засгийн газар энэ ажил саатуулаагүй. 1700 гаруй орон сууцны квот дээр 8000 иргэн захиалгаа өгсөн. Эдгээрийг баталгаажуулж байна. ТОСК-ын зүгээс “Дахиад долоо хоног шаардлагатай” гэсэн. Электрон сугалаа явуулна гэж байснаа больсон. Цаасан сугалаа ашиглан тус хорооллын байрны эздийг ил тод зарлана.
-“Давхар дээл”-ийг тайлах төслийн санал хураалтад бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцох уу. УИХын гишүүн Ж.Батзандан “Ерөнхий сайд намайг дарамталж, намаас хөөнө гэсэн” гэж мэдэгдээд байгаа шүү дээ.
-Саяхан аймгуудын АН-ынхантай цахим хурал хийхэд тэдгээр гишүүнд хариуцлага тооцох ёстой гэж шахаж, шаардсан байна лээ. Би намаас хөөдөг хүн биш. Ташаа мэдээлэл байна.
Б.Номин