Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн хичээлийн жилээс I ангийн элсэлт зохион байгуулах зөвл өмж гаргаснаар, сургуулиуд бүртгэлээ нэгэн зэрэг эхэлдэг болсон.
Энэ нь хүүхдийг олон сургуульд зэрэг бүртгүүлэхгүй байх, анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэг давуу талтай. Өнөө жилийн хувьд I ангийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлж, ирэх сарын 16-нд дуусна. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах юм.
Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвл өл, сурагч, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдал, сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэлтийн тоо зэргийг ил тод мэдээлэх үүрэгтэй ажиллах аж.
Хамран сургах тойргийн, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхо ёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэх юм байна. Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар хэрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Түүнчлэн хүүхдээ заавал дагуулж очих ёстой гэнэ.
Э.Эрдэнэцэцэг