Эмэгтэйчүүд анхандаа аавынхаа нөмөр нөөлөгт, дараа нь хайртай залуугийнхаа, түүний дараа хүүгийнхээ нөмөр нөөлгийг хүсдэг. Бүсгүйчүүд бүгд л өөр өөрсдөө супер баатар байсан бол өөр хэрэг. Залуухан бүсгүйн амьдрал сүүлийн үед “Шинэ Хүн аалз, Өндөр хүчдэл” кинонд бүтээсэн дүрээс нь нэг их ялгарахгүй байна. Эмма Нью-Йорк хотод, киноны гол дүрийг бүтээсэн, эмэгтэйчүүд супер баатар байж чадна гэж үздэг найз залуу Эндрю Гарфилдын хамт амьдарч байгаа гэнэ.
Хүн аалзын тухай шинэ кинонд Питер Паркер болон түүний хайртай бүсгүй Гвен Стейси нар хүндхэн сорилттой учирдаг. Сургуулийн сурагч Гвений амьдралаас нэг мөр алга болно гэж Питер түүний аавд нас барахынх нь өмнө амладаг. Гэвч амлалтаа биелүүлэх тийм ч хялбар биш.
Эмэгтэйчүүд анхандаа аавынхаа нөмөр нөөлөгт, дараа нь хайртай залуугийнхаа, түүний дараа хүүгийнхээ нөмөр нөөлгийг хүсдэг. Бүсгүйчүүд бүгд л өөр өөрсдөө супер баатар байсан бол өөр хэрэг.
-Эмма, аавыгаа алдаж байгаа хэсэгт тоглох хэцүү байсан байх даа?
-Би азаар амьдрал дээр ийм хүнд зовлонтой учирч байсангүй. Гэхдээ дүрдээ орохын тулд өөр дээрээ бүгдийг тусгаж авсан. Эндээс би цаг хугацаа ямар их үнэтэй, яг одоо л бүхнийг амжуулах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан.
-Та кинонд тоглохдоо дүрээ үргэлж өөр дээрээ тусгаж авдаг уу?
-Би өөрийнхөө “би”-гийн үргэлжлэлийг бүтээдэг. Урьдын адил хамт олноосоо олон зүйл суралцаж байна. Эндрю үргэлж юм бүрт няхуур бэлддэг учраас хамгийн түрүүнд түүнээс суралцаж, жижиг сажиг зүйлсийг нь ч анзаарч, дараа нь өөр дээрээ туршдаг.
-Та анхны ярилцлагадаа жүжигчний ажил бол эмчилгээ гэж хэлж байсан. Үнэхээр тийм гэж үү?
-Юу гэж бодох нь хүмүүсийн л хэрэг. Би анх бүрэг зан, бас бус ааш зантайгаа тэмцэхийн тулд жүжигчний мэргэжилд суралцаж эхлэсэн. Дараа нь энэ хүсэл маань шунал болон хувирсан бол үүний дараа жинхэнэ мэргэжил болж хувирсан. Би их азтай хүн, хамгаас дуртай зүйлээ хийж, мөнгө олдог. Бурхны авралаар би дүрээ сонгож болно.
-Та энэ мэргэжлийг эзэмшихээр хэзээ сэтгэл шулуудсан бэ?
-Би Лос-Анжелест 15 настайдаа энэ зорилгоор ирсэн.
-Айж байв уу?
-Хүүхэд байхдаа гараагаа эхэлсэндээ баяртай байдаг.
Том болох тусам өөртөө итгэх итгэл буурдаг шүү дээ.
Хариуцлагатай байх ёстой гээд л аль л хэцүү талаас нь боддог. 18 настайд аз тохиож, амьдрал минь эрс өөрчлөгдсөн. \Эмма “Super peppers” киногоор “Залуу холливуд” шагнал хүртсэн\.
Харин одоо би их болгоомжтой болсон, ийм амжилт удаан үргэлжлэхгүй гэдгийг ухаарч, мөнгө хуримтлуулж эхлэсэн.
-Та анхны мөнгөн шагналаа юунд зарцуулсан бэ?
-Бүтэн жилийн турш найзууд, гэр бүлийнхэндээ төрсөн өдрийн бэлэг авч, буяны үйлсэд их хэмжээний мөнгө хандивласан. Ажил, хайр, аз жаргалаас олж авах таатай мэдрэмжийг мөнгөөр худалдан авч болохгүй шүү дээ. Зураг авалтын талбайгаас гэртээ ирэхэд гэрийн үйлчлэгч, ноход нь л хүлээж байдаг олон баян хүнийг би харсан. Тэднээс өөр байхыг л хүсдэг.
-Хүн аалзны тухай кинонд дахин тоглох саналыг яаж хүлээж авсан бэ?
-Ер нь бол хүмүүс кино театр руу Хүн аалзыг үзэх гэж ирэхээс биш Эмма Стоуныг харах гэж ирдэггүйг би маш сайн ойлгодог. Гэхдээ ийм том хэмжээний төсөлд оролцоно гэдэг үнэхээр сайхан хэрэг. Тэр тусмаа над руу дахиж утасдахад би үнэхээр баярлаж байсан.
-Олон хүүхдүүд Санта Клаус байдаг гэж итгэдэг. Харин Хүн аалзанд хэр итгэдэг бол. Жаахан хүүхдүүд хүн аалз бол зүгээр л хувцас өмссөн жүжигчин гэж мэддэг болов уу?
-Нэг удаа бид сагсан бөмбөгийн талбайн хажууд зураг авч байсан юм. Тэнд сурагчид дүүрэн байсан. Эндрю бид хоёр хүүхдүүд дээр очвол тэд их баярлах байх гэж бодсон л доо. Тэгээд Эндрю хүн аалзны хувцастайгаа хамт сагс тоглох санал тавихад тэд нэг их баярласан шинжгүй “Залуу минь хүсч байгаа бол тэг дээ” гэсэн шүү. \инээв\
-Эндрю та хоёр амьдрал дээрээ дурлалт хос. Кинонд дурлалт хосын дүр бүтээхэд дөхөм байсан уу эсвэл хэцүү байв уу?
-Жүжигчний ур чадвар шаардсан хэсэг байдаг. Тэр бүрт л би Эндрюгийн эрч хүчинд найдаж байсан. Дүрээ бүтээхийн тулд зохиолд бичигдээгүй сэтгэл хөдлөл, нүүр царайны хувирал гаргах хэрэгтэй болдог. Бид дүрдээ орохын тулд найруулагчтайгаа удаан ажилласан.
-Амьдрал дээр бүсгүйчүүдэд супер баатар хэрэгтэй юу?
-Бидэнд хүчтэй хүн хэрэгтэй. Эмэгтэйчүүд анхандаа аавынхаа нөмөр нөөлөгт, дараа нь хайртай залуугийнхаа, түүний дараа хүүгийнхээ нөмөр нөөлгийг хүсдэг. Бүсгүйчүүд бүгд л өөр өөрсдөө супер баатар байсан бол өөр хэрэг. Гэхдээ ухаантай бүсгүй өөрийнхөө амжилт бүрийг ханийнхаа гавьяа гэж ойлгуулж чаддаг. \инээв\
-Ярилцсанд баярлалаа.