Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1 гэсэн санал дээр нэгдсэн” гэдгийг хэлсэн.
Гэвч дөнгөж сая болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар болсон санал хураалт түүний яриаг үгүйсгэлээ. Энэ нь Ардчилсан намд үүсээд буй хурцадмал нөхцөл байдал намжаагүй гэдгийн ч илэрхийлэл боллоо.
Давхар дээл тайлах хугацааг “2014 оны долдугаар сарын 1” өөрчилж Төрийн байгуулалтын байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Өнөөдрийн хурлын эхэнд С.Баярцогт гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл хугацааг 2016 оны долдугаар сарын 1 хэвээр байхаар санал гаргасан.
Харин өнөөдрийн хурлын санал хураалтад 17 гишүүн оролцсоноос 11 нь дэмжиж, 6 нь татгалзсанаар хуулийн төслийн хэрэгжих хугацаа 2014 оны долдугаар сарын 1 гэснээрээ үлдлээ.
Гишүүд үг хэлэхэд Р.Бурмаа, Ж.Бантзандан нар намдаа мөн л шүүмжлэлтэй хандаж анхнаасаа эсрэг байр сууриа хадгалах нь тодорхой байсан. Л.Цог гишүүний хувьд ч хугацааг 2014 оноос мөрдөх нь зүйтэй гэдгийг хэлсэн. Ийнхүү МАН-ын гишүүн М.Энхболд, Сү.Батболд, Су.Батболд, Р.Бурмаа, Ж.Батзандан, Л.Цог нар С.Баярцогт гишүүний саналыг дэмжээгүй. Санал хураалтын дараагаар Р.Гончигдорж гишүүн "Р.Бурмаа, Ж.Батзандан хоёр гавьяа байгууллаа" гэсэн бол С.Баярцогт гишүүн "Чуулганаар батлаад Ерөнхийлөгчөөр хориг тавиул" хэмээн бухимдав.