Оюу толгой компани Монголын Засгийн газартай анх байгуулсан гэрээгээ зөрчиж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа багагүй хэмжээгээр нэмсэн. Одоо ч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Гэтэл Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөртөө Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг (ямар дэмжлэг гэдэг нь тродорхойгүй) үзүүлнэ гэж заажээ. Үүний үр дүнд Оюу толгой төсөлд ойрын хугацаанд 2.0 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэж тооцоолж байна.
Өөрөөр хэлбэл Оюу Толгой гэдийснээрээ гэдийж, ЗГ бөхийснөөрөө бөхийлөө. Үүнийг батлах бас нэг баримт нь тус компани одоог хүртэл Монголбанкинд олборлосон алтаа тушаахгүй байгаа явдал юм.
Ингэснээр эдийн засагт итгэх итгэл, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл бүрэн сэргэх гэнэ.
Ийнхүү Засгийн газар Оюу толгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалтын маргааныг бүрэн шийдвэрлэж чадаагүй байхдаа дараагийн хөрөнгө оруулалтад нь найр тавьлаа.
Өөрөөр хэлбэл Оюу Толгой гэдийснээрээ гэдийж, засаг бөхийснөөрөө бөхийлөө. Үүнийг батлах бас нэг баримт нь тус компани цаашид Монголбанкинд олборлосон алтаа биет бусаар тушаах хандлага ажиглагдахгүй байна.
Гэтэл УИХ өнгөрсөн нэгдүгээр сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Энэ хуульд алтны өсөн нэмэгдэх буюу 10 хувийн роялти татварыг 2.5 болгон бууруулж, алт олборлогчдод 75 хувийн буюу маш том хөнгөлөлт үзүүлсэн юм.
Санхүү талаас нь харвал энэ заалт Хятадад баяжмалаа борлуулдаг Оюу Толгой компанид ашигтай ч улс төрчидтэй хийх тохироонд нь ашиггүй бололтой. “Монголын алт Монголдоо үлдэх хуультай боллоо” гэж байсан ч бодит амьдралд хэрэгжихгүй байна.
Ганцхан компаниас хараат эдийн засагтай болчихсон Монгол улс цаашид энэ хүлээнээсээ тийм амар гарахгүй л болов уу.