“Миний компьютер” сэтгүүлийн редакциас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Мэдээлэл,
холбооны технологийн шилдэг сонголт-2007” шалгаруулалтын дүн өчигдөр гарлаа.
Энэхүү шалгаруулалтаар 2007 онд хэрэглэгчдэд хамгийн ихээр хүрсэн, хамгийн
шуурхай, баталгаатай, хамгийн олон хэрэглэгчтэй
болсон шилдэг үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнүүдийг тодруулсан юм.
Шилдгүүдийг нийт 15 төрлөөр тодруулсан бөгөөд мэдээлэл
холбооны технологийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага, компаниуд болон
хэрэглэгчид оролцсон билээ.
Тус шалгаруулалтын Шилдэг портал сайт номинацид яг одоо таны уншиж буй Үндэсний портал GoGo.mn
шалгарлаа.
Шилдгүүдийг олон нийтийн санал асуулга, МХХТ-ийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг МХХТГ, ХХЗХ, ШБӨХЗГ, МТҮП, МУИС, ШУТИС, МИДАС/МОНИТА ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Оюуны өмчийн газар зэрэг мэргэжлийн 21 байгууллагын үнэлгээ, зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс санамсаргүй байдлаар түүвэрлэн авсан үнэлгээг үндэслэн шалгаруулсан байна.
Шалгаруулалтын дүн
-Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ – “Net Connect - байгууллагын өндөр хурдны интернэтийн үйлчилгээ”, Мэйжикнэт ХХК
-Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ – “SkyNet үйлчилгээ”, Скайтел ХХК
-Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ – “Happy Life үйлчилгээ”, Юнител корпораци
-Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж – “Татварын мэдээллийн нэгдсэн систем”, Үндэсний Татварын Ерөнхий Газар
-Нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж – “Interactive Diamond – Санхүү нягтлан бодох бүртгэлийн систем”, Интерактив ХХК
-Банк, санхүүгийн шилдэг програм хангамж – “Виртуаль Банкны систем”, Грэйпсити Монгол ХХК
-Байгууллагын шилдэг вэб сайт – www.tedy.mn вэб сайт”, Ньютел ХХК
-Шилдэг портал сайт – “Үндэсний портал GoGo.mn ”, Монгол Контент ХХК
-Хувь хүний шилдэг вэб, блог – “zangga.blog.banjig.net блог”, Д.Хаш-Эрдэнэ
-Мэдээллийн технологийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ - 9911..., Мобиком корпораци
-Дэвшилтэт технологийг 2007 онд нэвтрүүлэгч – “NGN+CDMA2001x сүлжээний технологи”, Монголын Цахилгаан Холбоо ХК
-Мэдээллийн технологийн шилдэг цогц үйлчилгээ – “M-Си-Эс Электроникс”, M-Си-Эс Электроникс ХХК
-Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн шилдэг ТВ реклам - “Хамрах хүрээ...”, Скайтел ХХК
-Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн шилдэг хэвлэмэл реклам - “Хувилагчийн брошур”, M-Си-Эс Электроникс ХХК
-Мэдээллийн технологийн шилдэг сургалт – “Aptech Баталгаажсан компьютерийн мэргэжилтэн бэлтгэх сургалт”, Aptech WorldWide Mongolia сургалтын төв.
Ч.Болортуяа