Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзлаа. Улс төрийн орчинд хамгийн их хэл аманд өртөж, басхүү албан тушаалаасаа огцруулах шаардлагыг сөрөг хүчнийхнээс авч, сонирхлын төвд байсаар буй түүнийг “GoGo cafe” булангийн ярилцлагад эртнээс урьсан ч ажлынх нь боломж олдохгүй байв.
Харин өчигдөр хэвлэлийн төлөөлөгчийнх нь зөвлөснөөр өрөөнийх нь үүдийг өдөржин сахисан минь талаар болсонгүй. Яамны түшмэдүүд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид гээд сайдтай уулзах хүмүүс ээлжлэн орж, асуудлаа танилцуулж байгаа бололтой. Ийн өдрийг барахдаа өрөөнийх нь үүдэнд үүрэглэж суутал миний ээлж ирэв.
-Сайд аа, Танаас цаг агаар ямар байна гэж юун түрүүнд асуумаар санагдах юм?
-Ерөнхийдөө нэг сайхан үүр цайгаад, нар мандах гээд байна л даа. Үүний өмнө бороо ороод, жаахан салхи шуурга дэгддэг дээ, тийм л байна даа. Яагаад ийм байгаагийн учрыг ярих явцдаа тайлбарлая.
-Сөрөг хүчнийхэн хоёр дахь удаагаа Таныг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа. Юу бодогдож байв?
-Ажил хийж байгаа хүнийг л хүн шүүмжилдэг, нэг талдаа. Нөгөө талаас Ардын намынхан бидний өрсөлдөгч. Өрсөлдөгчид чам руу дайрч байгаа бол чи зөв юм хийж байна гэж дүгнэлт хийх ёстой гэж үг бий. Өрсөлдөгчид тоохгүй бол чи юу ч хийхгүй байна гэсэн үг шүү дээ.
Хүндрэлтэй асуудлууд байгаа юу, байгаа. Валютын ханш өссөн үү, өссөн. Ханш 2012 оныхоос 30 хувь өссөн. Түүнийг дагаж тодорхой хэмжээний үнийн өсөлт гарлаа. Гэхдээ эдийн засаг бүхлээрээ сүйрсэн юм байхгүй ээ.
-Тэгэхээр Та энэ асуудлыг өөдрөгөөр хүлээж авч байгаа юм байна?
-Би улс төрийн тогоонд олон жил чанагдсан хүн шүү дээ. (Инээв)
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тоолуур гүйж байна. Тоолуур эргэх ч дарамт шүү. Таны хувьд?
-Сая манай бүлгийн хурал дээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга зүүн гурван аймагт ажилласан талаараа мэдээлэл хийлээ. Малчдын хувьд хямралын тухай бодол санаа өөр байна. Монгол чинь хөдөөний монгол, хотын монгол гэж хоёр хуваагдчихаад байна шүү дээ. Нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил хоёр эрс тэс ялгаатай.
Малчдын хувьд цаг агаар тааламжтай, төл сайн авлаа, түүхий эдийн үнэ боломжийн байна. Ийм байхад малчдын сэтгэл санаа тайван байна. Нэг санаа зовоодог зүйл нь нефтийн үнэ. Суурь үнэ хөдөлбөл бүх зүйлд нөлөөлнө. Ийм зүйл байхгүй учир малчдын хувьд ам сайтай байна гэсэн мэдээлэл сонслоо. Хүндрэлтэй асуудлууд байгаа юу, байгаа. Валютын ханш өссөн үү, өссөн.
Ханш 2012 оныхоос 30 хувь өссөн. Түүнийг дагаж тодорхой хэмжээний үнийн өсөлт гарлаа. Гэхдээ эдийн засаг бүхлээрээ сүйрсэн юм байхгүй ээ. Барилга дээр, замын салбарт ажиллах хүн олдохгүй байна. Манайд албан ёсны бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн тоо, гадаадаас авч буй ажилтны тоо ойролцоо байдаг нь сонин байгаа биз.
Монголд ийм хэмжээний ажлын байр байна. Гадаадаас ийм хэмжээний ажилтан авч байна. Энэ нь нэг талаас иргэд мэргэжлийн ажил хийх сонирхол багатай. Ширээний ард суудаг ажил хийхийг илүүд үзэж байна. Монгол шиг хөгжиж байгаа улсад бүтээн байгуулалтын илүү их байдаг. Үүн дээр бид бодлогоо чиглүүлэх болж байна.
-Ард түмний амьдрал хэцүү байна. Нэг талх дийлэхгүй хувааж авч байна гэсэн мэдээлэл гарсан?
-Хаана хүн амын хэдэн хувь нь бүтэн талх авч дийлэхгүй байгаа юм. Хуучин хэрчсэн талх зардаг байсан. Айлд нэг болдоггүй хүүхэд байдаг гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг амьдрал дээр ч тордоод тордлого авдаггүй хүн гэж байдаг.Тийм байдлыг монголчууд тэр чигээрээ болохгүй болсон мэт харлуулж ярих нь зөв биш ээ. Монголчуудын буян заяа гомдоно. Хэний төлөө төрсөн юм, хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л авч явах ёстой. Үүнд нь төрөөс дэмжлэг үзүүлж байх ёстой шүү дээ. Энэ утгаар нь би асуудлыг харж байгаа. Гэхдээ би өнөөдөр тулгамдсан бэрхшээлтэй зүйлийг үгүйсгэж байгаа юм биш.
-Зах зээл дээр мөнгөний хомсдол үүссэнийг сайд Та эрхбиш мэдэж байгаа байлгүй?
-Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлчихвэл ханш өсөх учраас Монголбанк бодлогоо чангалаад байна л даа. Бидний хэрэглээ сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсэн. Хэрэглээ өссөн ч гадаадын зах зээл дээр нүүрс, алт, зэсийн үнэ буурсан учир орлого багассан. Орлого багассан ч хэрэглээ буураагүй учир хомсдол үүсэж, ханш өсөөд байна. Хямрал дагуулах болсон гол үндэслэл энэ.
-Үүнээс гарах арга зам юу вэ?
-Бид гүн ангалд унасан юм байхгүй, энэ бол түр зуурын үзэгдэл. Яагаад гэвэл бидэн шиг баян хүмүүс дэлхий дээр байхгүй шүү дээ, ер нь бол. Нэгдүгээрт, монгол хүн сэтгэлээрээ баян улсууд. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр Монгол Улс дэлхийд номер нэг. Өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай.
Олон малтай хэр нь ядуу амьдарч байна гэдэг бидний л арчаагүйнх. Төрийн л буруу шүү дээ. Энэ боломжоо л ашиглах ёстой. Хөдөө бол ажилсаг, мал дагасан улсууд ам тосдоод боломжийн амьдарч байна, тийм биз дээ. Хэн хот руу орж ирээд байна. Хэн ажилгүй болчихоод байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг хүн болгон бодох ёстой юм. Ийм байдалд оруулсан засаг төрд ч буруу бий.
-Тэгэхээр хаана алдаа гарсан хэрэг вэ?
-Дэлхийн зах зээл дээр стратегийн гол түүхий эдийн үнэ буурсан. Үнэ буурах нь гэдгийг бид урьдчилан харсан уу, харсан. Түүхий эдийн үнэ ханш өсөж байсан үед өндөр хөгжилтэй орнуудаас хөрөнгө оруулалт хөгжиж байгаа орнууд руу урсаж байсан. Бидний ажил хүлээж авах үед ийм урсгал байсан. Тэр урсгал эргээд өндөр хөгжилтэй орнууд руу чиглэх нь гэдгийг ч харж байсан. Дээр нь Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусах нь гэдэг тодорхой байлаа. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт маш их орон зайг бий болгосон.
Түүнийг нөхөх зүйлийг бид бодож олох ёстой байв. Оюутолгойтой адил дараагийн төслүүдийг бий болгох ёстой ч энэ ажил нь хийгдээгүй байна. Тэгвэл тэр хүртэл жийргэвч хэрэгтэй. Жийргэвчийг хийхийг тулд Засгийн газар таван тэрбум долларын бонд гаргах асуудлыг тавьсан. Тэр хугацаандаа дараагийн Оюутолгойтой адил төслүүдийг босгоно гэж төлөвлөж байлаа.
Таван тэрбум долларын бонд гаргахыг УИХ дэмжээд, эхний удаа 1.5 тэрбум доллар орж ирлээ. Үүний хүчинд бид нэг хэсэг гайгүй явсан байхгүй юү. 1.5 тэрбум доллар нэг талдаа их мөнгө. Энэ санхүүжилтийг 2012-2014 онд зарцуулна гэж тооцоолсон. Гэтэл 2013 онд УИХ үлдсэн 3.5 тэрбум доллар босгох эрхийг хаачихсан. Тэгэхээр дараагийн Оюутолгой хүртэл жийргэвч хийхээр төлөвлөсөн ажлууд нурчихсан хэрэг. Үүний уршгаар өнөөдрийн байдалд хүрсэн. Энэ утгаар нь би Ардын намынхныг “Та нар бонд босгох ажлыг зогсоосноороо өнөөдрийн байдалд хүргэсэн шүү” гэж хэлээд байгаа юм.
-Нэгэнт мөнгө босгох боломжгүй боллоо. Цаашид яах билээ?
-Өөр арга зам олно. Бид хувийн хэвшлийнхэнтэй хамтран мөнгө босгохоор ажиллаж байна. Одоо нохойн дуу ойртож байгаа. Аливаа шинэ зүйлийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Төр, хувийн хэвшил хоёр хамтарч ажиллаж байна. Эхний хэлцлүүд явагдаад энэ сард эхний мөнгө орж ирэх боломж бүрдсэн. Мөнгөний тоо бол мэдээж тэрбумаар яригдана.
ВАЛЮТЫН ХАНШ УДАХГҮЙ БУУРНА
-Концессийн гэрээ хэмээх шинэ зүйл гарч ирлээ?
-Концессийн талаарх олон нийтийн ойлголт муу байна, хууль нь 2012 онд гарсан юм. Үүнийг эрчимжүүлэхийн тулд сая хэд хэдэн концесийн гэрээ байгууллаа. Замын салбарт концесийн гэрээгээр ажиллуулах тендер зарласан. Долдугаар сарын 1-нээс компаниудыг шалгаруулна. Аймгуудын төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох 1500 км, 15 замд Концесийн гэрээний тендер зарласан.
Монгол Улс өргөн уудам газар нутагтай учир зам хэрэгтэй. Хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх шаардлагатай болно. Бараа бүтээгдэхүүний өртөгт тээврийн зардал өндөр хувьтай тусдаг. Хар замтай бол тээврийн зардал багасаж, үнэ буурна. Өнгөрсөн жил Замын-Үүдийг Улаанбаатартай холбосон зам ашигалтад орлоо. Урдаас бүх бараа төмөр замаар ирдэг байсан бол одоо авто замаар зөөж байна. Автозамаар тээвэрлэхэд хугацаа богиносож, өртөг хямдарч байна.
Төмөр зам, автозам хоёр өрсөлдөнө. Өрсөлдөөн мөн үнэ бууруулдаг. Хуучин 280 мянгаар ачаа бараагаа тээвэрлэдэг байсан бол одоо 150 мянган төгрөг болсон гэх тооцоо гарсан байна лээ. Хүн бүрийн бараа эргэлтийн хэмжээнээс хамаарч үнэд янз бүрээр нөлөөлж байгаа. Хар замаар явахад машины эвдрэл, шатахуун зарцуулалт багасах зэрэг үнэд нөлөөлөх олон хүчин зүйл бий.
Концессийн гэрээний дагуу хувийн хэвшлийнхэн өөрийнхөө мөнгөөр зам бариад дараа нь төрөөс мөнгөө авна. Тендерт гаднынхан ч орж болно. Гэхдээ Монголын компани гуравны нэгээс доошгүй байх ёстой шүү гэсэн шаардлага тавьж байгаа. Ажлын өртгөө 100 хувь гэж тооцвол тэр мөнгөний дөрөвний нэгээс доошгүй хувийг компанийнхаа нэр дээр байршуулах ёстой. Тэр мөнгөөрөө бүтээн байгуулалтаа хийнэ.
Өрсөлдүүлэхийн тулд хамгийн их мөнгө байршуулсан компани давуу тал олно. 25 хувь гэдэг мөнгөн дүнгийн хамгийн бага хэмжээ, 100 хувь байршуулж ч болно. Багагүй мөнгө хуримтлагдана. Эцэст нь 2015 онд Монгол Улсын 21 аймаг бүгд хатуу хучилттай замаар холбогдоно. Энэ жил гэхэд Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь гээд олон аймаг холбогдоно доо.
Эцэст нь 2015 онд Монгол Улсын 21 аймаг бүгд хатуу хучилттай замаар холбогдоно.
Төсөвт ирэх дарамтыг багасгахын тулд ажлаа хийчихээд оруулсан мөнгөө аль болох удаан хугацаанд авах компанийг дэмжье гэж байгаа. Одоогоор 15 замаас 3-4 жижиг зам дээр л санал ирээгүй байна. Гэхдээ бүх зам хийх эзэнтэй болох шинжтэй.
“Валютын ханш өсөж байна. Ажлаа хийчихээд дараа нь мөнгөө авах үед ханш буурвал бид хохирно” гэж компаниуд болгоомжилж байна. Тэгэхэд нь бид “Энэ тал дээр бүү санаа зов. Бид та нартай валютаар гэрээ хийе” гэж байгаа. Ингээд компаниуд эрсдэлгүй болчихож байна.
-Та яагаад валютаар гэрээ хийе гэж зоригтой хэлж байна вэ?
-Яагаад гэвэл Монголын төр засаг валютын ханш буурна гэдгийг мэдэж байна.
-Яаж мэдэж байгаа юм?
-Мэдэлгүй яах юм. Бидэнд тооцоо байгаа шүү дээ. Дараа дараагийн том төслүүд хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил яваад ирэхийн цагт валютын ханш уруудна. Өнөөдөр валютаар гэрээ хийхэд, гурван жилийн дараа ханш буурна. Тэгэхээр валютаар гэрээ хийсэн байхад гурван жилийн дараа ханш буурахад төгрөгийн утгаар нь хямд үнээр ажлаа хийлгэчихнэ гэсэн үг. Үүнийг чинь харилцан ашигтай бизнес гэж хэлээд байгаа юм.
-Алтанбулаг, Замын-Үүдийн хурдны замын ажлын төсөл юу болсон бэ?
-Энэ ажил эрчимтэй явж байна. Орос, Хятадыг холбосон транзит тээврийг хөгжүүлэх зам. Энэ төсөл дээр банк санхүүгийн байгууллагууд ажиллаж байна. Компани нь шалгарсан. Гэрээ нь хүчин төгөлдөр болж, компани ажлаа эхлэхийн тулд дансандаа нэг тэрбум доллар байршуулсан байх ёстой. Одоо мөнгө босгох ажил нь явц сайтай байгаа.
-Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлнэ гэж байхгүй гэж олон хүн шүүмжилж байна. Нэртэй эдийн засагчдаас эхлээд энэ бол түр аргацаах гэсэн Засгийн газрын заль мэх гэж байна?
-Болгоё гэсэн хүн аргаа олдог, болгохгүй гэсэн хүн шалтгаа хэлдэг гэдэг. Энэ бол Засгийн газар тодорхой хэмжээнд өөрийгөө шахаж ажиллах гэсэн арга. 100 хоног гэдэг нэг талдаа бага хугацаа, нөгөө талдаа урт хугацаа. Монгол хүндрэлтэй байдалд орохгүй байх боломжтой улс. Тэрийг засахын тулд өөрсдийгөө шахаж байна гэж хүлээж авах хэрэгтэй.
-100 гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн бэ?
-Яг энүүхэндээ хэлэхэд энэ санааг Л.Гантөмөр сайд гаргаж ирсэн. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш эхний 100 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг уламжлал тогтсон. Тэгвэл “Чингис” бондын 1.5 тэрбум долларыг Засгийн газар ажлаа хүлээж авснаас хойш 33 хоногт босгож байлаа. Тийм учраас шахаад ажиллавал цаг хугацаа багадахгүй.
-Сайдаа Та завсрын үеийг даваад, дараагийн Оюутолгойн хэмжээний төслийг гаргаж ирэх ёстой гэж хэлсэн. Тэгвэл дараагийн “Оюутолгой” хаана байна вэ?
-Онолоороо бол Тавантолгой явах ёстой байв. Одоо Тавантолгойг хөдөлгөөнд оруулна аа.
-Яаж тэр вэ?
-Засгийн газраас ойрын үед УИХ-д асуудал оруулна. Тэр үед нь сонсоорой, за юу. Дээр би нүүдэлчин болон суурин иргэншилтэй хоёр Монгол боллоо гэж ярьсан шүү дээ. Мал дагавал ам тосдоно. Монголчууд бол өлсөж үзээгүй, өлсөх ч учиргүй ард түмэн. Өвөг дээдсээс үлдээсэн хэдэн сайхан малтай, өргөн уудам газар нутагтай. Суурин соёл иргэншилтэй хүмүүсийн тухайд зам дагаж, хөгжил ирнэ гэж хэлж байгаа. Манай эдийн засгийн гол бодлого энэ.
-100 хоно гэсэн тоог хаанаас гаргаж ирсэн бэ?
-Яг энүүхэндээ хэлэхэд энэ санааг Л.Гантөмөр сайд гаргаж ирсэн. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш эхний 100 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг уламжлал тогтсон шүү дээ.
-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Монголчууд өрөнд дургүй шүү дээ, сайд аа?
-Монгол улсын хөгжлийн үе шатыг аваад үзвэл 1950-иад оны сүүлчээр газар тариалан эрчимжсэн. Тэр үеэс хоёр хөршийн зээл орж ирсэн. 40-50 мянгат, 120 мянгатын хорооллыг Хятадын зээлээр, дараа нь 1960-1970-аад онд Оросын зээл үргэлжилсэн.
Түүгээр л нэг, гурав, дөрөвдүгээр хороолол, 12, 15 дугаар микр район, “Эрдэнэт” үйлдвэр, IV цахилгаан станц, төмөр замыг ашиглалтад оруулсан. Энэ бүхэн зээлийн хөрөнгөөр боссон. Зээлээ бид төлсөн шүү дээ. “Зээл авахаас битгий ай” гээд байгаа чинь ийм учиртай. Зээл, өр хоёр ялгаатай. Авсан зээлээ хугацаандаа төлж байгаа бол зээл. Монголд төлж чадахгүй өр гэж байхгүй. Бид Өрийн тухай хууль гэж буруу нэр томъёо хэрэглээд байгаа юм.
Бусдаас мөнгө авчихаад төлж чадахгүй бол өр гэж ойлгодог. Өр гэдэг үгийг солих ёстой. “Чингис” бонд гарснаар найман хувийн хүүтэй орон сууцны зээл бий болсон. Банкнаас 50 сая төгрөгийн зээл авч, 20 жилийн хугацаанд 100 сая болгож төлөх нөхцөлтэйгээр хүмүүс орон сууцанд орж байна. Тэр хүн байранд амьдарч, үр шимийг нь хүртэж байгаа учраас үүнийг өр гэж бодохгүй байгаа. Түүнтэй адил гаднаас зээл авч, бүтээн байгуулалтын ажилд зарцуулбал зээл эдийн засгийн эргэлтэд орж төлөгдөх мөнгө. Энэ бол Ардын намынхны хэлж байгаа шиг болохоо больсон өрийн тухай асуудал биш.
САЙД АА, ЭНЭ ТУХАЙ БИЧИХ ЦАГ НЬ БОЛСОН УУ?
-БОЛНО, БИ ХЭЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
-Монголчууд уул уурхайн салбар эрчимжих үед томоохон мөнгөний бараа харсан. Харин одоо тэр их хэмжээний хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байна?
-Тэр хөрөнгө оруулалт нэг хэсэгтээ л тасарлаа. Дэлхийн зах зээлээс аль болох бага хамааралтай салбар нь үйлчилгээ, эцсийн бүтээгдэхүүн хийдэг салбар. Бонд босгохдоо би Монгол Улсын давуу тал гэж гурван зүйл хэлж явдаг. Бонд босгоно гэдэг сонгуульд нэр дэвшдэгтэй адил. Та нар мөнгөө өгвөл энэ мөнгийг чинь буцаагаад төлж чадна гэдгийг л хэлдэг. Тэгэхээр Монгол орноо магтаж явдаг.
Нэгдүгээрт, бид цөөхөн хүн амтай, асар том газар нутагтай. Энэ бидний том давуу тал. Манай газар арвин их байгалийн баялагтай. Бусад орнууд байгалийн баялгаа шавхаж байхад бид дөнгөж авч эхэлж байна. Хоёр дахь давуу тал, гаднын орнууд цөөхөн хүн амтай, жижиг зах зээлтэй, далайд гарцгүй гэж шүүмжилдэг л юм. Далай гэж юу юм, далай юу ч худалдаж авахгүй. Далайгаар дамжуулж бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Тэгвэл манай хоёр талд дэлхийн хоёр том зах зээл байна. Гурав дахь давуу тал, Монгол бол хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг хуулиар хамгаалдаг орон.
Хамгийн гол бид эзэн Чингисийн үр сад шүү гэж хэлдэг. Бид бол дэлхийн хамгийн том генийн сан, оюунлаг, бардам улс. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг биз дээ, бид ийм л ард түмэн. Энэ үедээ дараагийн Оюутолгойг нээх ёстой. Аль ч Засгийн газар дараа дараагийн үүд хаалгаа нээгээд явах ёстой. Энэ удаа тасалдал үүсчихлээ. Тэгэхээр завсрын хөрөнгө оруулалтыг бондоос босгоод, дараагийн том төсөлдөө оръё гэж байгаа.
-Тэр нь чухам юу вэ, уул уурхай юу, том орд байх уу?
-Аль нь ч биш. Түүнийг бид “Талын зам” төсөл гэж нэрлэж байгаа.
-Түүхт “Торгоны зам”, “Цайны зам”-тай төстэй сонсогдож байна. Энэ чухам ямар төсөл вэ?
-Орчин цагийн монголчууд “Талын зам” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монголын давуу тал бол газарзүйн байршил гэж би хэлсэн шүү дээ. Орос бол дэлхийн хамгийн том газар нутагтай, тэр утгаараа баялагтай. Харин Хятад дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том зах зээл. Нэг нь зарах юмтай, нөгөөх нь авах юмтай улс.
Бид энэ хоёр их гүрний дунд л тээвэр хийгээд сууж байя л даа. “Талын зам” гэдэг Орос, Хятадыг Монголоор дамжуулан холбосон тээврийн хоолой юм. Таван төрлийн тээврийг шийдэж болно. Авто зам, төмөр зам, хийн хоолой, нефтийн хоолой, эрчим хүчний шугам. Ийм л учиртай төсөл. Эднээс төмөр зам байгаа, хүчин чадлыг нь нэмэгдүүлье.
Автозамын төсөл эхлэх гэж байна. Автозам, төмөр зам хоёр бие биеийнхээ давуу болоод сул талыг нөхөөд явчих юм. Дараагийнх нь хийн хоолой. Энэ асуудлаар сая ОХУ-д ажиллахдаа тохиролцоонд хүрсэн. “Талын зам” төслийг хоёр хөрштэйгээ тохирох ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, манай яамны хийсэн үндсэн ажил бол “Талын зам” төслийг босгох, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажил байлаа.
Өнгөрсөн жил Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа энэ асуудлыг ярьж, нэгдсэн ойлголтод хүрсэн. Өндөр дээд түвшиндээ үндсэндээ ойлголцсон. Тэгвэл өнгөрсөн сард Ерөнхий сайд Орост очихдоо Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Түүний өмнө нь манай Ерөнхийлөгч Шанхайд хоёр хөршийн Ерөнхийлөгчтэй уулзлаа шүү дээ. Тэр үеэр төмөр зам болон бусад тээврийн хэрэгслээр транзит тээвэр хийе гэж тохирсон. Үүнийг үргэлжлүүлээд Ерөнхий сайд Орост очихдоо ярилаа.
Ярихдаа эхний ээлжинд хийг онцолсон. Яагаад гэвэл хоёр хөрш хий нийлүүлэх 30 жилийн хугацаатай 400 тэрбум долларын гэрээ хийлээ. Энэ асуудлыг хөндсөн дээр нь “Хийн хоолойг Монголоор дамжуулбал ашигтай. Бид энэ төслөө ”Талын зам“ гэж нэрлэж байгаа” гэдэг өөрийн саналаа тавилаа. Оросоор юу гэж хэлснийг мэдэх үү, “Степной путь Путина” буюу “Путины талын зам” гэж хэлсэн.
Монголын давуу тал бол газарзүйн байршил. Орос бол дэлхийн хамгийн том газар нутагтай, тэр утгаараа баялагтай. Харин Хятад дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том зах зээл. Нэг нь зарах юмтай, нөгөөх нь авах юмтай улс. Бид энэ хоёр их гүрний дунд л тээвэр хийгээд сууж байя л даа.
-Энэ гэрээг хоёр хөрш нэгэнт байгуулчихсан, оройтсон хойно ярьж байгаа юм биш үү, сайд аа?
-Тийм биш ээ. Засгийн газар асуудлыг бүх талаас нь бодож байж хийнэ. Тэнэг улсууд биш дээ. Орос, Хятад хоёр энэ гэрээг хийх гэж арван жил боллоо. Энэ гэрээ хоёр маршруттай юм, зүүн, баруун чиглэлийнх гэж.
Сая хөршүүд Манжуураар дамжих зүүн чиглэлийн замын гэрээндээ гарын үсэг зурлаа. Энэ нь “Сибирийн хүч” нэртэй төсөл. Баруун гэдэг нь “Алтай” гэдэг нэртэй төсөл бий. Алтайн нуруугаар дамжин холбох төсөл л дөө. Тэр гэрээндээ гарын үсэг зураагүй байгаа. Бид нар сая тэр хоолойгоо “Талын зам”-аар явуулаач гэж санал тавилаа. Алтайн нуруугаар зам барих уу, талд барих уу гэсэн сонголтоос ямар ч тэнэг хүн “Талын зам”-ыг сонгоно биз дээ.
Тэгэнгүүт Ерөнхийлөгч В.Путин “Ашигтай санал байна. Энэ талаар Газпромд үүрэг өгье” гэж байна. Би “Газпром”-ын Ерөнхийлөгч Мюллерийг зургадугаар сард Монголд ирээч гэж урьсан. Тэр үеэр энэ төслийн зарчмыг тохирчихъё гэж байгаа. Мөн хийн гэрээгээ “чулуу” болгох төлөвлөгөөтэй.
Энэ төсөл хэрэгжих хүртэл олон жилийн ажил болно. Эцэстээ “Талын зам” төсөл тус бүртээ таван “Оюутолгой” гээд л ойлгочих. Монголын эдийн засаг маш олон суурьтай болно. Дэлхийн зах зээл дээр үнэ ханш яаж ч өөрчлөгдсөн бараа бүтээгдэхүүнийг зөөдгөөрөө л зөөнө. Бид дундаас нь авдаг татвараа авч л байна.
-Яагаад урд нь энэ талаар гаргаж тавиагүй юм бэ?
-Орос манайд итгэхээ больсон байсан. Оросын Ерөнхийлөгчтэй Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гурав хоногийн хугацаатай уулзсан түүх байгаагүй. Путин яагаад хоёулантай нь уулзсан гэж бодож байна вэ. Монголчууд нэгдмэл байр суурьтай байна уу, үгүй юү гэдгийг мэдэх гэж уулзсан нь тодорхой. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд энэ асуудлыг тусгасан.
Гэхдээ “Талын зам” нэрийг бид Орос руу явахын өмнө өгсөн юм. Үүнийг сэтгүүлчдээс хэн ч анзаараагүй. Үүнээс өмнө өнгөрсөн жилийн тавдугаар сард УИХ-аар 2014 оны Үндсэн чиглэлийг гаргахдаа энэ асуудлыг тусгасан. Түүнээс Батбаяр ганцаараа гүйгээд байгаа юм биш ээ. Үндэсний аюулгүй байдлын түвшинд яриад нэгдмэл байр суурьт хүрсэн асуудал. Олон нийт анзаараагүй л болохоос энэ чинь нэлээд урт хугацааны ажил.
Одоо цаг нь ирж байна л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос, Хятадын Ерөнхийлөгч нарыг Монголд урьсан. В.Путин ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ойн баяраар ирэх боллоо. Бидний бодол бол хоёр хөршийн Ерөнхийлөгчийг нэг дор уриад, гурван улсын Ерөнхийлөгч “Талын зам” төслийн гэрээнд гарын үсэг зуруулъя гэж байгаа юм.
-Сайд аа, энэ асуудлыг тодорхой бичих цаг нь болсон уу?
-Болно, би ярьж байна шүү дээ. Тооцоо судалгааг нь бүгдийг хийчихсэн. Ерөнхий сайд Хятадад айлчлахад, бас Орост ажиллахад ч би хамт явж уулзлаа. Энэ асуудал хоёр хөршийн хувьд өндөр түвшиндээ хүрчихсэн.
Энэ бол геополитикийн маш том асуудал. Тиймээс шууд дээд түвшинд нь хүргэсэн, манай гурван улсын эдийн засгийн аль алинд нь маш ашигтай төсөл. Орос, Хятад хоёр Ерөнхийлөгчийн засаглалтай. Дээд түвшиндээ тохирсон бол түүнийгээ хэрэгжүүлдэг улсууд.
-Ийм чухал шийдвэр гаргах хөрс суурь бүрдсэн энэ цаг үед улстөрчид эв нэгдэлтэй байх ёстой байх аа?
-Хөршүүд бидэнд итгэл алдсан байлаа. Одоо итгэл төрж эхэлж байна. Энэ үед л дахиад бужигнаад эхэлбэл нөгөөдүүл “Дахиад л хоорондоо учраа олохоо байлаа даа, нэмэргүй улсууд” гэсэн ойлголт төрнө биз дээ. Энэ бол Монголын хувь заяаны асуудал болохоос хэн нэг хүний эрх ашиг биш. Тэр болгоныг бид хэлээгүй л болохоос биш ажил явж байгаа. Цагийн юм цагтаа. Энэ шугам хоолойнууд баригдвал дэлхийн улс орнууд тэр чигтээ Монголыг сонирхоно. Монголчууд хоёр хөрштэйгээ тэврэлдчихлээ. Монголд хөрөнгө оруулалт хийе, тэгвэл Орос, Хятад руу бараа зарж болох юм байна гэдэг ойлголтыг дэлхий нийт авах юм.
Орос, Хятад хоёр Ерөнхийлөгчийн засаглалтай. Дээд түвшиндээ тохирсон бол түүнийгээ хэрэгжүүлдэг улсууд.
-Сайд аа, 100 хоногийн дараа улс орны эдийн засгийн байдал ямар байх бол?
-Аливаа юм тоогоор л хэмжигддэг байх ёстой. Тэр утгаараа ханш өнөөдрийнхөөс буусан л байх учиртай. Хоёрдугаарт, миний гол зорилго бол би “Талын зам” төслөө л “чулуу” болгох гээд байна. Тэр хүрээндээ төмөр зам, байгалийн хий, авто зам нь гээд тус тусдаа ажил явах байх. Цаг агаарын тухай асуухад чинь “Үүр цайх гэж байна” гэж хэлсэн минь ийм учиртай.
-Эдийн засгийн хөгжлийн яам гэж цоо шинэ яам бий болж, улс орны бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт гээд хамгийн чухал асуудал Таны толгой дээр буучихлаа. Сөрөг хүчнийхний шүүмжлэлийн бай болж байна. Хуучин аль аль нь тус тусдаа яамны эрхлэх хүрээний асуудал байлаа?
-Социализмын үед төлөвлөгөөний комисс гэж байсан юм. Улс орны бодлогын асуудлыг тэнд зангиддаг байлаа. Зах зээлийн нийгэмд шилжихэд байхгүй болсон.
Дараа нь Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байгуулагдсан, бас байхгүй болсон. Аль ч нийгмийн үед улс орны хөгжлийн бодлого төлөвлөлт зайлшгүй байх ёстой. Өнөөдрөөрөө амьдарч болохгүй, ирээдүйгээ бид томоор харах ёстой. Хуучин бид улс орны хөгжлийг төсөвт байгаа мөнгөнийхөө хэрээр тодорхойлдог байв.
Тэрийг яаж хураах вэ, тасалдуулахгүйн тулд яаж хуруу хумсаа хугалах шахам хүргэх вэ гэж л санаа зовдог байлаа. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар байгаа мөнгөний хэмжээнд ярих биш, боломжийн хэмжээнд ажиллах гэдгийг л гаргаж ирсэн. Бид юу хийж чадах вэ, тэр хэмжээнд ажиллая гэж байгаа. Манай улсад ямар боломж байна, тэр боломжоо яаж ашиглах вэ гэдэг асуудлыг хариуцдаг яам юм.
БӨӨ МӨРГӨЛ БОЛ ШАШИН БИШ, МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ
-Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлэх 1151 төслөөс 888-ыг нь шалгаруулсан. Энэ хаанаас гаргаж ирсэн тоо вэ?
-Энэ бол цэвэр тохиолдол. Нөгөө талаас би бодож байгаа юм, магадгүй 888 ажил гэдгийг маш сайн тогтоочихож байгаа биз дээ. Тийм учраас нэг талаас энэ мэдээллийг хүмүүст хүргэх түлхүүр боллоо гэж харж байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гал тахих ёслолыг би санаачилсан. Монголчууд Чингис хааны үед хүчтэй байсан, тэр үедээ галтай байсан. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой яасан цовоо хүүхэд вэ? гэж хэлдэг биз дээ. Гал хүнийг уншдаг, галыг тэнгэр уншдаг гэж хэлдэг юм. Ингэж хэлбэл тэр хүмүүс ойлгохгүй л дээ, ер нь бол тийм зүйл.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг ховор доо. Хөдөөгүүр явах дуртай. Би дуртай үедээ машинаа өөрөө бариад явчихдаг. Байгальд явахдаа их сайхан энерги авдаг.
-Сайд аа, таны хариуцсан ажил анхаарал татсан гол асуудал мөн. Таныг ажлыг шүүмжлэхдээ шашны утга агуулгатай холбох юм аа?
-Тухайлбал?
-Бөөгийн шашинтай гэх зэргээр...
-Нэгдүгээрт, бөө мөргөл бол шашин биш. Монголчуудын уламжлалт зан үйл. Монголчууд байгальтайгаа дасан зохицож амьдардаг ард түмэн. Тэнгэрийн байдлыг харж цаг агаарыг шинждэг.
-Та асуудлыг билэгдлийн талаас нь их тайлбарлах юм аа?
-Тэгэлгүй яах вэ. Хүн болж төрнө гэдэг хорвоо дээрх хамгийн том аз. Тэр дотроо монгол хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Хувь заяандаа бид баярлаж явах ёстой байхгүй юү даа. Оюун санаа, сэтгэлээрээ өөрийгөө чимж явах ёстой гэж боддог.
1990 онд Ардчилсан хувьсгал гарсан. Социализмаас зах зээлийн нийгэмд орсон. Хүний эрх, эрх чөлөөг өгсөн. Шашин шүтэх асуудлыг шийдсэн, хувийн өмчтэй болгосон гээд олон зүйл хэлж болно. Тэгвэл тэрийг чинь тухайн үедээ гурван нам эхэлсэн юм шүү дээ. Ардчилсан нам, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн нам гурав. Өнөөгийн залуучууд мэдэхгүй байх.
-Та хаана нь явж байв?
-Би Монголын үндэсний дэвшлийн намыг байгуулсан хүмүүсийн нэг. Эхлээд МОХ, дараа нь Соц дек, тэгээд МҮДН байлаа. Их сонин шүү дээ. Өнөөдрийн зах зээлд орсон, хувийн өмчтэй байх ёстой гэдгийг анх МҮДН хэлж байсан юм. Түүнээс Ардчилсан нам Социализмыг жинхэнэ ёсоор нь байгуулна гэж гарч ирсэн улсууд байгаа юм шүү.
Тухайн үеийн удирдлагуудыг өөрчилнө гэж гарч ирсэн. Монголын Үндэсний дэвшлийн нам гэдэг үндэснийхээ уламжлал дээр орчин цагийн шинэ зүйлээр баяжуулаад, уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжүүлнэ гэсэн зорилготой байлаа. МҮДН-ын их хурлыг анх Улсын циркэд хийж байлаа.
-Яагаад?
-Монгол гэр шиг хэлбэртэй учраас. Анхны хурлын төлөөлөгчид бүгд дээлтэй очиж байлаа. Тухайн үед дээлтэй хүн ховор. Бид бүгдээрээ Кино үйлдвэрээс дээл түрээсэлж аваад өмсөж байсан.
-Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гал тахих ёслолыг Та санаачилсан байх аа?
-Ерөнхийлөгчийн зарлигаар би санаачилж, бүтээсэн л дээ. Монголчууд Чингис хааны үед хүчтэй байсан, тэр үедээ галтай байсан. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой яасан цовоо хүүхэд вэ? гэж хэлдэг биз дээ. Гал хүнийг уншдаг, галыг тэнгэр уншдаг гэж хэлдэг юм. Ингэж хэлбэл тэр хүмүүс ойлгохгүй л дээ, ер нь бол тийм зүйл.
Монгол төрийн гал голомт 2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд бадарсан. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлигаар бадарсан түүхтэй. Монгол Улс сүүлийн гурван жилд Шинийн 1-ний өглөөг галтайгаа угтаж байгаа. Улс орон хөгжье гэвэл өөрийнхөө ёс уламжлалыг хөгжүүлэх ёстой. Хүний юмыг хуулаад хөгжинэ гэж байхгүй. Энэ чинь Монголын ёс уламжлал шүү дээ. Ийм л байна.