Бид та бүхэнд БНХАУ-ын дарга Си Жиньпиний хөргийг дэлгэрэнгүй хүргэсэн. Та бүхэн дэлхийн хамгийн том хоёр дахь эдийн засагтай улс болох БНХАУ-ын даргын хөргийг ЭНД ДАРЖ уншаарай. Харин одоо түүний гэргий, алдарт дуучин Пэн Лиюаний намтрыг хүргэе.
Хятадын тэргүүн хатагтайг Пэн Лиюань гэдэг. Гадаадын хэвлэлүүдээр түүнийг зөвхөн Си Зиньпиний гэргий гэдгээр нь бичдэг. Харин Лиюань Хятаддаа хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамгийн нэр нөлөө бүхий хүний тоонд зүй ёсоор ордог байна. Тэрбээр нутагтаа алдартай дуучин, загварын чиг хандлагыг тодорхойлогч, бараг л армийн генерал хэмээн өргөмжлөгддөг.
“Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй” жагсаалтад Хятадын тэргүүн хатагтай хоёр жил дараалан дээгүүрт бичигдэж байгаа. Пэн Лиюань энэхүү жагсаалтад Ангела Меркель, Мишель Обама, Хатан хаан II Елизавета зэрэг алдартай хүмүүстэй эн зэрэгцсэн юм.
“Хятад мөрөөдөл”
Тэргүүн хатагтай Пэнь Лиюань “Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтад багтсаныг Хятад иргэд эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн утгаар нь биш харин "агуу үндэстний сэргэн бадрал" хэмээн хүлээн авчээ.
Дээр дурдсанчлан Лиюань нутагтаа асар их алдартай бөгөөд интернэт хэрэглэгчид ихэвчлэн түүнийг "Гому" гэж нэрлэдэг бөгөөд хятад хэлнээс орчуулбал "Агуу үндэстний эх" гэсэн утгатай юм.
БНХАУ-ын хамгийн сүүлийн удирдагчид болох Зянь Зэминь, Ху Жинтао нарын эхнэр эх орондоо ч ийм нэр хүндтэй байгаагүй юм. Тэдний эхнэрүүд нөхрүүдийнхээ сүүдэрт байдаг байжээ. Тэдний үзэл бодол, эсвэл тэдний талаарх мэдээллийг цөөн хүн сонирхдог байжээ. Мөн тэд хэзээ ч ярилцлага өгч байгаагүй. Албан ёсны хүлээн авалтын үеэр загвар зохион бүтээгчдийн анхаарлыг татахуйц хувцасладаггүй байжээ.
Харин Пэн Лиюань эсрэгээрээ агуу гүрнийг байгуулах "Хятадын мөрөөдөл"-ийн тодорхой биелэл болсон хэмээдэг.
Хатагтай Пэн Лиюань шинэ Хятадын имиж боллоо хэмээн дүгнэж, түүнийг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обаматай зүйрлэн бичиж байна. "Одоо бид улсын удирдагчдынхаа эхнэрээр бахархах цаг ирлээ. Хатагтай Пэн Лиюань Хятадын тэргүүн хатагтай нарын дүр төрхийг дэлхийн нийтийн өмнө өөрчилж өглөө" гэж Хятадын жирийн иргэд үзэж байна.
Гэр бүл
Си Зиньпин болон Пэн Лиюань нарыг найзууд нь танилцуулж байжээ. Ноён Си Лиюанаас даруй 10 насаар ах юм.
Си Зиньпиний хувьд Лиюань түүний хоёр дахь амьдрал болсон юм. Түүний анхны гэрлэлтийн талаар маш бага мэдээлэл байдаг. Эдгээрээс дурдвал түүний анхны эхнэр элчин сайдын охин байжээ. Залуу гэр бүлийн салалт эхнэр нь гадаадад сурч, амьдрахыг хүссэн бол Си нутагтаа карьераа бүтээхийг эрхэмд үзсэний улмаас болсон гэдэг.
Пэн Лиюань Си Зиньпинтай анх танилцахад тэрбээр Хятадын өмнөд хэсэгт байдаг Сямэнь мужийн орлогч даргын алба хашдаг байжээ. Пэн Лиюань 25 настайдаа 1987 онд Си Зиньпинтэй гэрлэж, нэг охин төрүүлжээ.
Пэн Лиюань нөхрийнхөө улс төрийн карьерийг өсгөхөд ихээхэн нөлөөлсөн хүн гэж тооцогддог бөгөөд 2007 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Си бол миний л нөхөр байх хүн" хэмээн хэлсэн байдаг.
Дуучны карьер
Пэн Лиюаний аав Шаньдун мужийн соёл урлагийн төвийг удирддаг, ээж нь дуурийн дуучин байсан нь түүнийг урлагийн замд хөтөлжээ. Эцэг эхээсээ хөгжмийн анхны боловсролоо авсан Пэн Лиюань 18 настайдаа БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн эгнээнд нэгдсэн байна. Армийн дуучин болсноор түүнд асар их боломжуудыг нээсэн юм. Пэн урлагийн шатаар маш хурдан дээшилж, нэр алдар нь ч Хятадад түгэж байлаа.
Улс төрийн удирдах газрын харъяанд байдаг Ардын чөлөөлөх армийн хөгжим, бүжгийн бүлэг зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлчидтэй гэдгээрээ улс даяар алдартай. Тэднийг хамгийн шилдэг тоглолтуудад урьдаг байжээ.
Пэн Лиюань одоог хүртэл Ардын чөлөөлөх армийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин.
Тэрээр Нью-Йоркийн Линкольн Төв, Венийн Улсын дуурийн театр, Москвагийн Большой театрт дуулж байжээ.
Тэргүүн хатагтай олны анхаарлын төвд
Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань нөхрийнхөө гадаад айлчлалын үеэр байнга хэвлэлийн анхааралд байдаг юм. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Си Зиньпиний эхнэрийн загварын чиг хандлагын талаар ярьж, бичдэг байна.
Тэргүүн хатагтай олны анхаарлын төвд байж, байнга хэвлэлийн гол сэдэв болох нь Коммунист намын хуучныг баримтлагч гишүүдийн дургүйцлийг хүргэж байв. Гэхдээ сүүлийн үед энэ байдалд бүгд дасан зохицжээ.
Үүнд Си Зиньпиний улс төрийн бодлогын арга барилыг эвдэх хэрэгтэй гэсэн байр суурь хүчтэй нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна Пэн Лиюань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн үйлсийн элч. Сүрьеэ болон ДОХ-той хүмүүст туслах, тамхины эсрэг аян, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах үйл ажиллагаа, аян тогтмол зохион байгуулдаг нийгмийн идэвхтэй зүтгэлтэн юм.
Шуугиан тарив
Си Зиньпин Хятадын төрийн тэргүүн болсны дараах Европ дахь анхны айлчлал шуугиан дэгдээж байсан юм.
Амстердамын хааны ордны албан ёсны хүлээн авалтад Хятадын тэргүүн болон түүний гэргий үндэсний хувцсаа өмссөн юм. Хятадын удирдагчид ийм төрлийн хүлээн авалтад албаны хувцастай ирдэг байжээ. Харин энэ удаад Си Зиньпин болон Пэн Лиюань нар тогтсон хэв маягийг эвдэв.
Нидерландын хааны хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ Си Зиньпин Агуу гүрнийг байгуулах “Хятад мөрөөдөл"-ийн талаар дурдсан юм. Үүний тулд БНХАУ-ын соёлын баялаг, уламжлалыг ашиглах бодлого баримталж байгаа гэсэн юм. Энэ мэдэгдэл тэд яагаад үндэсний хувцастай ирснийг нь тайлбарлах мэт болжээ.