БНХАУ-д докторантурт суралцаж буй Д.Батаа “би Бээжинд нэг хятад найзынхаа буудалд орлого оруулах санаатай Монголоос 65 төрийн албан хаагч хуралтай гээд очиход нь зуучилж өгсөн юм. Гэтэл өнөө төрийн албан хаагчид чинь буусан буудалдаа архидаад, бөөлжөөд, шээгээд, тамхины ишээ хаяад баллаж өгсөн байсан. Хятад найз маань дахиж хэзээ ч монгол хүн буудалдаа буулгахгүй гэдэг ам тангарагийг өөртөө өгсөн юм билээ. Би ичээд тэрнээс хойш очиж уулзаж чадахгүй л байгаа”.
Иргэн Н.Хашаа “Гонконг руу Шиньжин талаас оруулахгүй болохоор нь маргааш өглөө нь Макао талаас орох гэтэл бас л зөвшөөрдөггүй. Гурван цаг хүлээлгэж байж, цагдаагаар харгалзуулж буцсан. Гэтэл асуудал надад биш Монголчуудад тэгж ханддаг болтлоо хаширцгаасан юм билээ л дээ”.
Бид “гэртээ” хүмүүжих шаардлагатай болжээ. Эс тэгвэл хожмын өдөр хүүхдүүд маань энэ глобальчлагдсан дэлхийд хүний нутагт мөрөө гаргах эрхгүй болох нь.
Иргэн М.Чулуунаа “Макао руу орох гэтэл оруулдаггүй. Надтай нийлээд гурван Монгол хүнийг тусгаарлан нэг өрөөнд оруулчихсан. Тэгээд түрийвчиндээ 10 мянган макао доллараас доошгүй төгрөгтэй байж гэмээ нь орох эрх авч билээ. Монголчуудад л тэгж хандаж байхыг нь хараад гутарсан даа”.
Энэ мэтээр иргэдийн яриаг сонсоод байвал цааш хөврөөд л байна. Европод хулгайч нар нь монголчууд байдаг, америкт очсон зарим нэг нь агсан согтуу тавьдаг гээд нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг л цөөхүүлээ бид бусдынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхино.
Хүний нутагт Батаа эсвэл Нараа гэдэггүй “Монголчууд” хэмээн цоллоно.
“Хүний нутагт нэрээ бодож соёлтой байгаарай” гэж нэгэндээ захихыг сонссон л байх. Гэвч асуудал хүний нутагт ямар байдагтаа биш ажээ. Хүн гэртээ соёлтой атлаа, гарч явахаараа л бүдүүлэг болчихдоггүй. Хүн гэртээ ямар хүмүүжлээр хүмүүжсэн, гараад явахдаа яг л тэр араншингаараа байдаг байна.
Тиймээс бид “гэртээ” хүмүүжих шаардлагатай болжээ. Эс тэгвэл хожмын өдөр хүүхдүүд маань энэ глобальчлагдсан дэлхийд хүний нутагт мөрөө гаргах эрхгүй болох нь.
Гадны аль ч нутагт явж байхад “баярлалаа, уучлаарай, өршөөгөөрэй” гэх үгнүүд амны уншлага мэт хэрэглэгдэнэ. Танихгүй улс хоорондоо инээмсэглэн мэндчилж, эелдгээр нэгэндээ зам тавьж өгнө. Улаанбаатарын гудамжинд хайгаад олдохгүй энэ харилцаа дэлхийн улс орнуудад хэдийнээ хэвшил болжээ. Гэтэл бид ямар билээ. Бодох л асуудал.
Эх орондоо аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд, гадны улс оронд очлоо гэхэд “монгол” гэж хэлэхээсээ ичиж эмээхгүйн тулд энэ зуундаа тохирсон соёлд суралцах хэрэг болох нь.
“Соёлтой байцгаая” гэж хэлэхээр л соёлтой болчихож чадахгүй учир бүх нийтээр нь соёлжуулахын тулд төрөөс зохистой бодлого явуулах нь зайлшгүй байна. Ямар ч бодлогогүй, хариуцлагагүй телевизүүд солонгос киногоор “соёлжуулсны” хүчинд өнөөдөр залуус солонгосжоод байгаа нь нүднээ илт. Тэгвэл одоо бодлоготой, хариуцлагатай мэдээллийг түгээж, иргэдээ соёлжуулж, залуусаа монголжуулья.
Соёл, спорт аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Та иргэдээ соёлжуулах тал дээр анхаарч ажиллана уу.