“100 чухал сэдэв: Тусгаар тогтнол” нэвтрүүлэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай мэдээллээ.
Тодруулбал, “Hero” энтертайнмент студиэс бэлтгэн гаргадаг “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” нэртэй ээлжит дугаараар Эрүүгийн хуулийн 86.1-г зөрчсөн буюу гэмт хэргийн шинж чанартай нэвтрүүлэг хийгдсэн хэмээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэдгийг тэрээр мэдэгдлээ.
Мөн тэрээр, “Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хагалан бутаргах явдлаар улс төр хийж болохгүй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд анхааруулж байна” гэсэн юм.
Х.Баттулга гишүүн зохиолыг нь бичсэн гэх энэ нэвтрүүлэг ард түмнийг талцуулж байна хэмээн Ерөнхийлөгч түүнд өнгөрсөн долоо хоногт банга хүртээсэн билээ.
Харин гишүүн түүний маргааш нь уг нэвтрүүлгийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дахин түгээсэн юм.