“MN-25 дугаар суваг” телевизийн ерөнхий редактор, хөгжим судлаач Р.Энхбазар өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаав. Төрийн тэргүүнээс шагналаа авсан эгэл даруухан атлаа энгүй авьяастай уран бүтээлчтэй цөөн хором ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Та хөгжмийн салбарт хөл тавиад хэдэн жил болж байгаа вэ?
-Баяр наадмын босгон дээр Ерөнхийлөгчөөсөө соёлын гавьяат зүтгэлтэн шагналыг хүртсэндээ баяртай байна. Урлагийн салбарт олон жил ажилласан хөдөлмөрийг минь төр өндрөөр үнэллээ. Хөгжимд хөл тавьснаас хойш 50 жилийн ойтойгоо ирэх жил золгоно. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагын хөгжмийн редакцид голдуу ажиллаж байна.
-Хөгжим Таны хувьд юуг илэрхийлдэг вэ?
-Хөгжим миний хувьд зүгээр л амьдрал.
-“Дэлхий ээж” дууны хөгжмийг Та зохиосон шүү дээ?
-“Дэлхий ээж” бол Ардын хувьсгалын 60 жилийн зориулан бүтээсэн дуу л даа. Тухайн үед улс төрийн дууны наадмын уралдаан зарлалаа. Тэр наадамд оролцъё гэж яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёотой ярилцаад, энэ дуугаа бүтээж, дуучин Бадар-Ууганаар дуулуулж, шагнуулж байлаа.
-Мөн Монголын радиогоор нэвтрүүлдэг цаг агаарын аюултай үзэгдлийн түгшүүртэй дохио бас Таны бүтээл биз дээ?
-Тийм ээ, би Монголын радиогийн Хөгжмийн редакцид ажиллаж байлаа. Тэр үед малчдад зориулсан цаг агаарын мэдээгээр аюултай үзэгдэл болох үед ямар хөгжим явуулах тухай яриа гарлаа. Түүнд зориулсан дохио юм. Миний хөгжмийг нь зохиосон 100 гаруй дуу бий.
“Сансрын нисэгч ах аа” гэж хүүхдүүд дуулдаг. Арай ахмад нь “Эр хүн” гэж дуулдаг. Залуучууд нь “Дэлхий ээж”-ийг дуулдаг юм. Эмэгтэйчүүд “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Бүсгүйчүүд” гээд дуулдаг юм. Миний урын санд 100 гаруй дуу бий.
Радиогийн харьяалалд очсоноор радиогийн хөгжмийн студийг чөлөөтэй ашиглах боломжтой, зарим нэг хөгжмийн зэмсэгтэй ч болсон. Тэгээд энэ чуулгын нүүр царай болох дуу хэрэгтэй юм байна гээд “Атраас ирсэн комбайнч залуу Амжилт сайн уу” гэсэн үг өөрөө бичиж, ая хийгээд дуулуултал овоо амжилттай болж байлаа.
-Та “Инээмсэглэл” хамтлагийн уран сайхны удирдагч байсан тухайгаа дурсаач?
-“Инээмсэглэл” хамтлаг 1979 онд байгуулагдахад тусалж ажиллаж байлаа. Дөнгөж байгуулагдсан хамтлагийн уран бүтээлийг радиогоор нэвтрүүлнэ. Яваандаа тэдэндээ зориулж дуу зохиож өгдөг боллоо. Тэгээд олон жил хамтдаа явсных тоглоом шоглоомоор уран сайхны удирдагч нэртэй болсон доо гэв.