Гар утасны худалдааны төв, МАН-ын өмч гэгдээд байсан Ленины музей саяхнаас өнгөө засаж, Т-Батаарын толгойн баримлаар баруун хаалгаа чимэх болсон.
Үлэг гүрвэлийн төв музей нэрээр хүүхдийн баярын өдөр нээлтээ хийхээр товлож байгаад сураг алдарсан музейд өнгөрсөн мягмар гаригт “Т-Батаар ба сор үзмэрүүд” нэртэй бэсрэг үзэсгэлэн нээжээ.
Музейн байрыг засаж дуусаагүй ч үндэсний баяр наадмыг тохиолдуулан ийн нэг танхимд нь үзмэрүүдээ дэлгэсэн аж.
Үүднээс танхим хүртэл цагаан эсгий дэвсэж, түүн дээр нь үлэг гүрвэлийн хөлийн мөрийг урласан нь тун өвөрмөц аж.
Дархан-Уул аймагт өвөлжөөд ирсэн Т-Батаар танхимын хойморт заларсан бол түүний хоёр талд Т-Батаар болон Сайхания нарын үлэг гүрвэлийг бодит хэмжээгээр, хөөсөнцрөөр урлан байрлуулсан нь жинхэнэ мэт сүртэй. Тэднийг Батжаргал тэргүүтэй зургаан зураач, барималч шинжлэх ухаанаар батлагдсан бодит хэв загвараар нь урласан юм байна.
Энд Өмнөговь аймгийн Нэмэгтээс олдсон, хожуу цэрдийн үеийн өвсөн идэшт Сайхания, Өмнөговийн Гурвантэсээс илрүүлсэн 70 сая жилийн өмнөх бага цератопс, Булган сумын Төгрөг ширээгийн олдворт газраас нэг дор олдсон 15 зулзган протоцератопс тэргүүтэй сонирхолтой үзмэрүүд дэлгэжээ.
Эд жинхэнэ, олон сая жилийн тэртээ амьдарч байсан, тэр дундаа Монголын нутгаас олдсон гэж бодохоор омогших сэтгэл төрсөн.
Нээлтийн үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд ардын зураач А.Сэнгэцохиогийн охин С.Болормаа үлэг гүрвэлийн дүрсийг зүү ороох оёдлоор өөрөө урласан даалингаа бэлэглэсэн юм.
Ц.Оюунгэрэл сайд “Ийм үнэтэй бэлэг авах эрхтэй, эсэхээ мэдэхгүй юм. Би Үлэг гүрвэлийн төв музейг байгуулж өгөх үүрэгтэй. Тиймээс зураг төслийг нь хийлгэж, санхүүжүүлэгч олж, бүгдийг зохицуулах ёстой. Тэр хүртэл жилийн хугацаанд энэ даалинг музейн үзмэрт хадгалуулж байгаад музейгээ албан ёсоор нээх үед авъя” гэв.
Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Үлэг гүрвэлийн төв музей хэзээ албан ёсоор үүдээ нээх вэ?
-Лениний музейг төрийн өмч болохыг тогтоосноос хойш анх удаа үзэсгэлэн нээж байна. Уг нь музейгээ албан ёсоор нээж, олон үзмэр дэлгэхээр төлөвлөж байсан ч барилгыг хүнд байдалтай хүлээж авсан учир санасандаа хүрч чадсангүй. Долоо хоногийн дараа “Лениний музейн өнгөрсөн ба одоо” нэртэй үзэсгэлэн нээнэ.
-Музейн засварт хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ?
-Барилгыг шүүхэд шилжүүлж байхад нь орж үзэхэд 200-300 сая төгрөгт багтааж засвар хийхээр таамаглаж байсан ч нэлээд хэцүү байдалтай хүлээн авсан. Музейн барилгыг олон улсын стандартад нийцүүлэн засаж сайжруулахын тулд одоо магадгүй тав орчим тэрбум төгрөг шаардлагатай болох нь. Музей ямархуу балгас болж хувирсныг хүмүүст үзүүлж байх зуур зураг төслийг гаргаж, зардлаа төлөвлөнө.
-Монголд палеонтологийн хэчнээн олдвор байгаа вэ?
-Европын үзэсгэлэнд гарч байсан, Монголдоо эргэн ирж буй 186 олдвор бий. Үүнд Т-Батаартай дүйцэхүйц том хэмжээний үлэг гүрвэл 20 гаруй бий. Саяхан Японд “Монголын говийн үлэг гүрвэлүүд” нэртэй үзэсгэлэнд аварга том биетэй хоёр үзмэрээ дэлгэсэн Палеонтологийн төвд зургаан үлэг гүрвэл хадгалж байгаа. Хэрвээ үзэсгэлэн гаргах хангалттай талбай байсан бол 10-ыг нь угсарч тавих нөөц бололцоотой. Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад, Т-Батаартай холбоотой хэргийн явцад илрүүлсэн 22 үлэг гүрвэлийг Монголд хүлээлгэж өгөх ёслол 10-нд Нью-Йорк хотноо болно.
-Хулгайн наймаачдын сүлжээг бүрэн илрүүлсэн болов уу?
-АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан манай мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж, хууль бусаар үлэг гүрвэл наймаалдаг гол сүлжээг устгаж, толгойлж байсан хүмүүст хариуцлага хүлээлгэсэн.
Б.Дөлгөөн