Зуны улиралд Монголыг зорин ирэх жуулчдын гол зорилго нь наадам үзэх гэхэд хилсдэхгүй. Энэ жишгээр өчигдөр Хүй долоон худгийг зорин ирсэн жуулчид нэлээд байлаа.
Тэдний дундаас өвөртөө гөлөг хийсэн, моринд гарамгай “шар” бүсгүй анхаарал татсан юм.
Ингээд түүнтэй Монголд ирсэн сэтгэгдэл, наадмын талаар цөөн хором ярилцсанаа хүргье.
-Сайн байна уу. Таныг хэн гэдэг вэ?
-Сайн сайн байна уу. Намайг Эми гэдэг. Монгол нэр маань Ээгий.
-Та хаанаас ирсэн бэ.
-Би Австралиас ирсэн.
-Монголд хийж буй хэддэх аялал вэ. Хэзээ Монголд ирэв?
-Би хоёр сарын өмнө Монголд ирсэн. Анх удаа ирж байна.
-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ. Өчигдөр Хүй долоон худагт ирж хурдан морины уралдаан үзэв үү?
-Монгол үнэхээр сайхан орон. Цэлмэг хөх тэнгэр, ногоон тал гээд л. Наадам үнэхээр гайхалтай. Өчигдөр хурдан морины уралдаан үзээд үнэхээр сэтгэл хөдөлсөн. Манайхаас тэс өөр. Хүүхдүүд нь өхөөрдмөөр, морь нь хурдан. Ирэх жил би дахиад ирнэ. Наадам үзнэ.
-Хоёр сарын өмнө ирсэн гэхээр нэлээд газраар явжээ?
-Үгүй үгүй. Улаанбаатарын ойролцоо л явсан. Би Монгол орны баруун зүгийн нутгуудыг гайхалтай сайхан байгальтай гэж сонссон. Тиймээс тийшээ аялахыг хүсч байна. Сарын дараа буцах учраас амжихгүй байж магад. Тиймээс дараа жил ирэхдээ зургаан сарын хугацаатай ирнэ гэж төлөвлөсөн.
-Морь их сайн унах юм аа?
-Баярлалаа. Монголд ирснээсээ хойш Зуунмодод найзуудтайгаа морь зөндөө унасан. Манайд ч морь бий. Гэхдээ Монгол морь илүү хүчирхэг.
-Дээлээ хаанаас авав?
-Монгол үндэсний хувцас үнэхээр сайхан юмаа. Үндэсний хувцас өмссөн хүмүүс үнэхээр гоё харагдаад байхаар нь хар захаас /Нарантуул зах/ авсан. Гэхдээ надад тийм ч сайхан харагдахгүй байх шиг байна. /инээв.сурв/
-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
-Баярлалаа. Та ч бас сайхан наадаарай.