Жил жилийн наадмын хамгийн олон үзэгчтэй морины уралдаан соёолонгийн уралдаан байдаг. Учир нь монголчууд бид хамгийн хурдтай, хамгийн эрмэг хүлэг болох соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ сүлд хиймортьтой явна гэж үзэн билэгшээдэг.
Өнөө өглөө 07.00 цагт Хүй долоон худагт соёолон насны хурдан морьдын уралдаан эхэллээ. Наадамчин олон хэдийнэ Хүй долоон худгийн барианы хэсэгт суудлаа эзэлжээ.
Өнгөрсөн жил Ховд аймгийн харьяат уяач Ш.Адьшаагийн хонгор үрээ Улсын баяр наадамд хоёр дахь удаа түрүүлж, наадамчин олныг баясгаж байсан юм.