Испаний аварга Атлетико Мадрид клуб Байерн Мюнхений Хорват довтлогч Марио Манжукичийг багтаа элсүүллээ. Түүний наймааны өртөг ойролцоогоор 22 сая евро болсон гэнэ.
Сүүлийн 2 улиралд багийнхаа гол довтлогч байж, нийт 8 цом хүртэхэд онцгой хувь нэмэр оруулсан Манжукичийн хувь заяа Дортмундын супер довтлогч Роберт Левандовски Байернд ирснээр тодорхойгүй байдалд ороод байсан. Тэгвэл тэрээр Мадридын клубтэй 4 жилийн гэрээ байгуулсан нь энэ.
“Би энд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Би Атлетикогийн талаар маш их зүйл мэднэ. Тэдэнд гайхалтай тоглогчид, гайхалтай дасгалжуулагч байна. Би тэдний тоглолтыг хэд хэдэн удаа үзэж байсан. Би тэдний тоглолтын хэв маягт дуртай. Би энэ багтайгаа улам илүү өндөр амжилт үзүүлж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна” хэмээн тэрээр ярьжээ.
28 настай Манжукич Байернаас өмнө Вольфсбург клубт тоглож байсан юм. Тэрээр бүх тэмцээнд өнгөрсөн улиралд 25 гоолыг оруулжээ.