Энэ үгийг Аргентиний шигшээ багийн довтлогч Серхио Агуэро хэлсэн байна. Манчестер Ситигийн тоглогч тэрээр тэмцээний эхнээс л Германы баг гол фаворитуудын нэг байсныг онцолжээ.
Уг тоглолтод арай бага дарамттай тоглож байгаа нь Аргентинд эерэгээр нөлөөлж байгаа хэмээн хэлжээ.
“Герман үргэлж л фаворит байж, дэлхийн аварга болох гол багт нэрлэгдэж байсан. Яг л Бразил шиг. Тэд үүнийгээ баталсаар энэ шатанд ирчихээд байна. Бид өөрсдийнхөө тоглолтыг гаргаж, тэдэнд учрах дарамтыг улам нэмэгдүүлж, өөрсдийн хэмнэлдээ оруулах хэрэгтэй. Бид бөмбөг эзэмшиж, талбайн төвд илүүрхэх хэрэгтэй. Гэхдээ бид Германы багийг хоорондоо удаан хугацаанд хамт тоглож, бие биенээ мэдэрсэн шилдэг залуусаас бүрдсэн баг гэдгийг сайн мэднэ.”
“Бид яг одоо финалд ирчихээд байна. Бид өөрсдийн чадах бүхнээ тэдний эсрэг хийх хэрэгтэй. Өөр сонголт байхгүй. Гэхдээ Герман биднээс санаа зовж байгаа нь тодорхой. Бүх дарамт тэдний талд байгаа нь манайд ашигтай” хэмээн Агуэро ярьжээ.