Бразилын ДАШТ өндөрлөхөд ердөө хоёрхон тоглолт үлдээд байна. Өнөө шөнө Бразилиа хотноо хүрэл медалийн төлөөх тоглолт болно.
Энэ долоо хоногийн эхээр Германд 7 : 1-ээр бут ниргүүлсэн Бразилын шигшээ гуниг харууслаа умартан, тэмцээнийг нэр төртэй дуусгахыг хичээж байна. Ингэхийн тулд тэд Луй Ван Гаалийн Нидерландыг хожих ёстой.
Манчестер Юнайтед руу явахын өмнөх сүүлийн тоглолтдоо Ван Гааль хожигдохыг хүсэхгүй нь тодорхой. ДАШТ-ийг хоёр дараалсан ялагдлаар дуусгах шиг гутамшиг байхгүйг ч тэр онцолж байсан юм.
Ингээд та бүхэнд тоглолтын өмнөх мэдээллээс хүргэе.
Хэзээ : 2014.7.13 – 04 : 00 (Монголын цагаар)
Хаана – Бразилиа хот “Националь” цэнгэлдэх
Шүүгч : Жамель Хаймуди (Алжир)
Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн том ялагдлаа амссан Бразил шокноосоо гарч чадсан эсэх нь өнөөдөр харагдана. Гэхдээ урьдын адил давуу тал тэдний талд байгаа гэдгийг мартаж болохгүй. Гутамшигтай ялагдал амссан ч гэсэн Бразилын ард түмэн тэдний ард зогссоор байгаа.
Мөн тэд “Улбар шар”-уудаас нэг хоног илүү амарснаас гадна багийн ахлагч Тьяго Силва торгуулиасаа эргэн ирж байгаа. Германы эсрэг Неймараас илүү Силва-гийн манлайлал, лидерийн чанар хамгийн их үгүйлэгдэж байсан юм.
Тоглолтын өмнө Силва ахлагчын үүднээс багийнхаа залуусын урам зоригийг сэргээсэн ярилцлага өгсөн байна.
“Бид нар энэ тэмцээнийг хамтдаа эхлүүлсэн. Хамтдаа дуусгах болно. Эцсийн үр дүн ямар байх нь хамаагүй”
“Бид нар энэ Дэлхийн аваргыг нэр төртэй дуусгах нь чухал. Аварга болж чадахгүй болсон ч гэсэн бид нар сүүлийн тоглолтонд финал шиг ач холбогдол өгөх болно”
Харин Колумбын Хуан Сунига-гийн балмад үйлдлээс болж суумгүй болох дөхсөн Неймарын бэртэл хурдан илааршиж байгаа юм байна. 22 настай залуу тэмцээний “Алтан бөмбөг” буюу шилдэг тоглогчын шагналд бусад 9 тоглогчдын хамт нэр дэвшээд байгаа юм.
Луйс Фелипе Сколари довтолгооны шугамандаа бага зэрэг өөрчлөлт оруулж магадгүй. Германы эсрэг тун тааруу тоглосон Фредийг фэнүүд дахин харахыг хүсэхгүй байгаа учраас Халк эсвэл Жо төвийн довтлогчоор тоглож мэдэх юм.
Бразилын 23 хүний бүрэлдэхүүнээс хаалгач Жефферсон, Виктор, хамгаалагч Максвелл нар л талбайд хөл тавьж амжаагүй байгаа.
Харин эсрэг талд Луй Ван Гааль Нидерландын шигшээ багийг удирдан үдэлтийн тоглолтоо хийх гэж байна. 62 настай мэргэжилтэн ДАШТ-ий дараа Бразилаас шууд Английн Манчестер хотыг зорих юм. Энд түүнийг шинэ клуб Юнайтед хүлээж байгаа.
Хагас шигшээд Аргентинд ялагдсаны дараа Ван Гааль “Дэлхийн аваргад хүрэл медалийн тоглолт ямар ч шаардлагагүй” хэмээн ярилцлага өгсөн. Түүний ярилцлагаас товчхон хүргэе.
"Би 10 жил хэлж байна. Хүрэл медалийн тоглолт ямар ч хэрэггүй"
"Ядаж байхад өрсөлдөгч маань нэг өдөр илүү амарч байна. Энэ ч гэсэн шударга биш" "Хамгийн утгагүй нь хоёр дараалж ялагдах тэр мэдрэмж" "Бүхий л тэмцээний турш сайн тоглосон хэрнээ хоёр дараалж хожигдоод юу ч үгүй буцах тэр мэдрэмжийг хэн ч мэдрэх ёсгүй" "Тийм болохоор 3-р байрын төлөө тоглолт хийх шаардлагагүй. Дэлхийн аварга болох гэсэн ганцхан зорилго багуудад байх ёстой"
Гэхдээ энэ бол түүнийг Бразилын эсрэг хөнгөмсөг хандана гэсэн үг биш.
“Бид нарт 3-т орохын төлөө чадах бүхнээ хийх болно. Дэлхийн аваргыг хожигдолгүй дуусгасан анхны Нидерландын баг болохыг бид хүсч байна”
Сүүлийн хоёр тоглолтонд Роббен, Ван Перси-гийн довтолгооны хослол тааруу байсан учраас Депай, Хюнтелар гэсэн хослолыг Ван Гааль сонгон гаргаж мэднэ.
Ялангуяа Ван Перси гэдэс нь хөндүүрлэж байгаа учраас ингэж хэлэх үндэстэй юм.
Ван Гааль Свонси-гийн хаалгач Мишел Вормоос бусад 22 залуусыг энэ ДАШТ-д ашиглаад амжсан байна.
СОНИРХОЛТОЙ ТООН БАРИМТУУД
- Нидерланд эхний 4 тоглолтонд 12 гоол оруулсан боловч их шөвөг, хагас шигшээд нэмэлт цаг сунгасан ч гэсэн эсрэг багийн хаалгыг мялааж чадсангүй.
Энэ жил Бразил түүхэндээ хамгийн олон гоолыг ДАШТ-д алдаад байна. (11) Хамгийн сүүлд тэд 1938 он ийм тооны гоолыг хаалгандаа алдаж байсан аж. Тэд одоо хэрвээ ганцхан гоол алдах юм бол ДАШТ-ий түүхэн дэх 100 дахь гоолоо алдах аж. - Нидерландын оруулсан 12 гоолын 10 нь эхний хагасын дараа оржээ. Жишээлбэл сүүлийн 4 гоол нь 75 дахь минутаас хойш орсон байна.
- Бразил өмнө нь ДАШТ-ий хүрэл медалийн төлөө 3 удаа тоглохдоо 2 хожиж 1 ялагдсан байна.
- Сүүлд 1978 онд Бразил хүрэл медалийн төлөө Италитай тоглож 2 : 1-ээр хожиж байсан юм.
- Нидерланд анх удаа ДАШТ-ээс хүрэл медаль зүүх боломж бүрдээд байна. Тэд 3 удаа аман хүзүүдэж 1998 онд Хорватад ялагдан 4-р байр эзэлж байлаа.
Боломжит гараа
Бразил 4-2-3-1): Сезар; Майкон, Луйс, Силва, Марсело; Густаво, Фернандиньо; Виллиан, Оскар, Халк; Фред.
Нидерланд (5-3-2): Силлесен; Кюит, Де Врей, Влаар, Мартинс Инди, Депай; Вейналдум, Шнайдер, Блинд; Роббен, Ван Перси.
ТААМАГ
Аварга болох найдваргүй болсон ч гэсэн Бразилд тэмцээнийг нэр төртэй дуусгах хүсэл үлдсэн. Дээр нь багийн ахлагч Тьяго Силва эргэж ирсэн учраас арын шугам өмнөх шиг хайнга алдаа гаргахгүй байх. Ван Гаалийн баг сүүлд хийсэн 2 тоглолтдоо нэмэлт цаг сунгаж, чамгүй ядарсан. Мөн Бразил нэг өдөр илүү амарсан байгаа. Үзүүштэй, нээлттэй тоглолтын эцэст Бразил үл ялиг илүүрхнэ хэмээн бид төсөөлж байна.
БРАЗИЛ 3 : 2 НИДЕРЛАНД