Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Ш.Жаргалсайхан 512 бөхөөс үзүүрлэж, Улсын гарьд цолны эзэн боллоо.
Улсын гарьд Ш.Жаргалсайхан:
-Баяр наадмын бөхийн барилдааны үзүүрт шалгарсандаа баяртай байна. Би улсын наадамд 13 жил барилдаж байна. Начин болоод дөрвөн жил боллоо. Тэгээд гарьд цолыг өөрийн хүчээр авч, төрийнхөө наадамд үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Нийт Монголчууддаа, Завхан нутгийнхаа ард түмэнд баярлалаа. Завхан аймгийн Идэр суманд байгаа аав Ширбазар, ээж Лхагвасүрэндээ их баярлалаа. Би анх Юмрэн багшид шавь орж байсан. Багшдаа баярлалаа.