УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт БНАСАУ-д айлчилсан талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тус мэдээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр хэд хэдэн хүний хамт Хойд Солонгосын нийслэлд ирлээ. Түүний айлчлал Хойд Солонгосын удирдагч тус улсын зүүн эргийн дагуу Өмнөд Солонгосын хил рүү их бууны гал нээн ээлжит сүрдүүлэг хийсэн өдөртэй давхцав. Уг айлчлалын талаар хоёр тал тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” хэмээн дурджээ.
Ёнхап агентлагийн мэдээг тодруулахад энэ өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга БНАСАУ-д очсон нь үнэн байв. Тэрбээр Хойд Солонгосыг зорихдоо УИХ-ын Тамгын газар болон Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ чухам ямар ажлаар тус улсыг зорьсон болохыг албаны эх сурвалжууд хэлж мэдэхгүй байна.
Харин албан бус эх сурвалжууд Х.Баттулга тус улс руу цөөн биш удаа зорчдог болсон талаар дурдаад Хойд Солонгостой хамтран нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг судалж эхэлсэн. Энэ боомт нь ОХУ-ын Владивосток боомттой ойролцоо байдаг хэмээн мэдээлж байна.
Д.Цахим