“Морьтон Монгол” төслийнхөн 3000 км замыг туулаад байна

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2014-07-17 15:45 GMT+8

Монгол орноо нар зөв тойрох “Морьтон Монгол” төслийн залуус өнөөдрийн байдлаар аяллынхаа 40-өөд хувийг туулаад байна.

Тодруулбал тэд Хөвсгөл аймгийн Баянзүрх сум хүрээд байгаа аж.

Санаа зорилго нийлсэн таван залуу 3000 гаруй километр замыг 15 морьтой амжилттай туулаад байгаа нь энэ юм.

Тавдугаар сарын 15-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас аялалаа эхэлсэн залуус арванхоёрдугаар сар гэхэд нийт 8538 километр замыг мориор туулан, эхлэл цэгтээ хүрэх юм.

МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар ангийн оюутнууд болох М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нар энэхүү аяллын төслийг боловсруулсан байна.

Ингээд аяллын бүрэлдэхүүнийг товч танилцуулж байна.

1.Цоггэрэлийн Даваахүү - 1994 оны долдугаар сарын 4-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Байгалийн Ухааны сургууль” Газарзүйн багш Аялал жуулчлалын менежерийн ангид 2011 онд элсэн оржээ.

2.Наянтай Ганзориг - 1994 оны тавдугаар сарын 25-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутагт төрсөн. 2011 онд МУБИС-ийн “Байгалийн Ухааны сургууль”-ийн Газарзүйн багш, аялал жуулчлалын менежерийн ангид элсэн орж, суралцаж байна.

3.Чулуунбаатар овогтой Ганболд /зурагчин/ - 1977оны гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. 1999 онд ШУТИС-ийн БИС-г төгссөн. 1993 оноос өөрийн сонирхлоор гэрэл зураг авч чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

4.Доржийн Нацагдоо /оператор/ - 1988 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. 2006 онд КУД сургуулийг төгсөн.

5.Мөнхбаярын Батчулуун - Архангай аймгийн Тариат суманд 1993 онд төрсөн. 2011 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Газарзүйн багш, Аялал жуулчлалын менежерийн ангид элсэн оржээ.

Ингээд эх орныхоо торгон хилийг нар зөв тойрон, монгол морины ган дөрвөн туурайгаар тамгалж яваа залуусын аяллын зургаас сонирхуулж байна.

Гэрэл зургийг Морьтон Монгол Төсөл фэйсбүүк хуудаснаас

Тавдугаар сарын 15-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас аялалаа эхэлжээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум

Говь-Алтай аймаг Цогт сум

Зүүн гар талаас Ц.Даваахүү, Н.Ганзориг, Ч.Ганболд, Д.Нацагдоо, М.Батчулуун

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3196 санал өгсөн байна.

Дээшээ