“Тал нутгийн марафон- 2014” олон улсын марафон гүйлтийн тэмцээн өчигдөр Төв аймгийн нутаг дахь Өндөр дов хэмээх газарт амжилттай болж өндөрлөлөө.
18 дахь жилдээ болж буй тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг зургаан орны 550 гаруй тамирчид хурд, хүч, ур чадвараа сорив. Дэлхийн улс, хотуудын марафон тэмцээнээс байгаль, тал нутагт болдгоороо онцлог уг тэмцээнд энэ жил Японы 60 орчим тамирчин оролцсон нь бусад улсаас хамгийн олон нь байлаа.
Түүнчлэн манай зэвсэгт хүчний тусгай ангийн цэргүүд марафонд гүйж, бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг шалгуулав.
Олон улсын гүйлтийн тэмцээн уламжлал ёсоор гурав, тав, 10, 21 км-ийн зайд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болсон бөгөөд хамгийн урт зай буюу 21 км-т гүйж түрүүлсэн тамирчдад анх удаа хурдан удмын даага бэлэглэсэн юм.
Эмэгтэйчүүдийн 21 км-ийн зайд түрүүлсэн спортын мастер Б.Мөнхзаяа “21 км-т нэг цаг 21 минут гүйж алтан медаль авлаа. Дасгалжуулагч багш Төрбатад баярласнаа хэлье. Ирэх сарын 1, 2-нд ОХУ-ын Эрхүү хотод болох тэмцээнд 1500, 3000 км-т, үүний дараа Инчон Азийн их наадамд 5000, 10000 км-т гүйнэ” гэв. Тэгвэл түүний араас уг тэмцээнд 10 дахь жилдээ оролцож байгаа “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Отгонбаяр орсон бол гутгаарт “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Ц.Санжидмаа орж, хүрэл медаль хүртлээ.
Мөн энэ зайд эрэгтэйчүүдээ хошуучилсан ОУХМ Ц.Бямбажав “Олон улсын марафонд тасралтгүй оролцож байна. Түрүү жил 10 км-ийн зайд түрүүлсэн бол энэ жил амжилтаа ахиулж, 21 км-т нэг цаг 10 минут гүйн хурдан удмын даагаар шагнуулсандаа баяртай байна. Дараагийн томоохон тэмцээн гэвэл Инчоны Азийн их наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа” хэмээв. Мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Д.Гантулга хүртсэн бол “МонАлтиус” биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Н.Батхуяг гуравдугаар байрт оржээ.
Б.Бямба