ЭХЭМҮТ-д жилдээ дунджаар 6000 гаруй мэс засал хийдэг. Энэ ажилд 12 мэдээгүйжүүлгийн эмч шаардлагатай байдаг аж. Гэтэл улсын хэмжээнд хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг энэ эмнэлэгт өнөөдөр мэдээгүйжүүлгийн дөрөвхөн эмч ажиллаж байна.
Хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй учир эмч нар халгаж, ажлаасаа гардаг.
Тус эмнэлэг одоо орон тооны зургаан унтуулгын эмчтэй үлдсэн ч нэг эмч нь өчигдөр ачааллаасаа болоод ажил дээрээ ухаан алдан унаж, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Харин нэг эмч нь ээлжийн амралтаа авчээ.
Одоо ЭХЭМҮТ-ийн хэмжээнд яаралтай мэс заслуулыг голдуу хийж, завсраар нь цөөн тооны хүүхдэд төлөвлөгөөт хагалгаа хийж байгаа тухай тус эмнэлгийн нэрээ хэлэхийг хүсээгүй мэс заслын эмч сэтгэл зовинон ярьсан юм.
Хүүхдийн эмч нарын ажлын ачаалал их, цалин хангамж муу учир мэргэжлийн хүмүүс ажлаа орхиж байна. Эцэст нь эх орны ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн манаанд гарах “харуул”-гүй болох нь, Монгол Улс.
Төлөвлөгөөт хагалгааны дараалал хэрээс хэтэрч өнөөдөр ирэх арванхоёрдугаар сард мэс засалд орох өвчтөнийг бүртгэж сууна. Хот, хөдөөгөөс аймаг, дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлэх боломжгүй тусламж хүссэн хүүхдүүд энэ эмнэлэгт ирдэг. Гэтэл мэс заслын үед өвчтөнийг унтуулж, амь насыг нь хариуцдаг, амьсгал, зүрх судас, тархины хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг хамгийн хариуцлагатай алба нь эзэнгүйдэхэд хүрчээ.
Эмч хүрэлцээтэй үед мэс заслын бүх тасагт өдөрт 70-80 хагалгаа ордог байсан бол өнөөдөр “яаралтай” заалт бүхий 15-20 хүүхдэд мэс засал хийхээс аргагүйд хүрчээ. Тус эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч нар өнгөрсөн дөрөвдүгээр сараас ийм ачаалалтай ажиллаж эхэлжээ. Тиймээс эмч нар эрүүл мэндээрээ хохирч, 30-хан настай залуу эмч ядаргаанд орж, ухаан алдлаа хэмээн эмч нар нь толгой сэгсэрч байна.
Мэдээгүйжүүлгийн эмч дутагдалтай байгааг эмнэлгийн удирдлага Эрүүл мэндийн яамандаа мэдэгдсээр байсан боловч асуудлыг шийдэж чадалгүй ийм байдалд хүрчээ. Тиймээс өнөөдөр эцсийн аргаа хэрэглэж, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн захиргаанд албан бичиг илгээсэн байна.
Алс холын сумаас аймаг руу, аймгийн эмнэлэг нь эмчилж чадахгүй Улаанбаатар руу явах зөвлөгөө авсан хүүхдүүд ЭХЭМҮТ-д ирдэг. Хаа холоос итгэл найдвар тээн ирсэн үрсийг эмнэлэг нь ийм байдалтай угтаж байна.
Эрүүл мэндийн салбарт шийдлээ хүлээсэн асуудал олон бий. Түүн дунд эмчгүй болно гэдэг түгшүүрийн дохио хангинаж эхэлсний гэрч. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилж сайжруулахад төрөөс багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Ямар ч “ухаалаг” тоног төхөөрөмж эмчийг орлож чадахгүй.