“Монголын нууц товчоо”-г энгийнээр хялбаршуулан, зургаар амилуулуулсан “Монголын нууц товчоо Түгээмэл эх” ном худалдаанд гарлаа.
Зураач Р.Батцэнгэлийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүнд уншигчдын хүртээл болж буй уг ном бүх насны уншигчдад зориулагдсан байна. Эхийн утгыг алдагдуулалгүйгээр дахин найруулж, уран сайхны зургуудаар дүрсэлж үзүүлсэн уг номыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр бүтээжээ.
“Монголын нууц товчоо Түгээмэл эх” ном гурван бүлэг дэвтэр гарахаас эхнийх нь ийнхүү уншигчдын хүртээл болж байна. Харин дараагийн дугаарын ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Монгол хүн бүрийн унших ёстой энэ шинэ бүтээл “Интерном” дэлгүүрийн бүх салбар, “Мажистик” номын дэлгүүрээр борлуулагдаж байна.
Сонирхуулахад зураас Р.Батцэнгэл “Монголын Нууц товчоо Түгээмэл эх” номны чимэг зургуудаараа энэ сарын 10-13-ны өдрүүдэд Чингис хааны талбайд үзэсгэлэн гаргасан билээ.