120 жилийн тэртээх сонины нийтлэлийг та харж байна.
“Манай үеийн шилдэг цахилгаанчин” нэртэй энэ өгүүлэл-ярилцлагыг АНУ-ын шинэ цагийн сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг Артур Брисбан бичиж, 1894 оны долдугаар сарын 22-нд “The New York World” сонинд хэвлүүлжээ. Цацран буй гэрэл дотор биеэрээ цахилгаан “дамжуулан” зогсоо энэ хүн бол мөнөөх “цахилгаанчин” Никола Тесла юм.
Тэрбээр “Хүн ажлаас болж ядардаггүй. Их идэж, зугаа цэнгэлээ хэтрүүлснээс болж л ядардаг” гэсэн юм
1856 онд Австрийн эзэнт гүрний нутаг, одоогийн Хорватад орших Смилян нэртэй сууринд төрж, хожим АНУын иргэн болсон, Сербийн инженер, зохион бүтээгч тэрбээр “дэлхийн нүүрэн дээр гэрэл тусгасан” хүн. Тесла утасгүй холбоог бүтээж, цахилгаан үйлдвэрлэлийн салбарт эргэлт хийн, хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндсийг тавьсан нь Аж үйлдвэрийн хоёр дахь хувьсгалыг эхлүүлж, өнөө үед бидний амьдралтай салшгүй холбоотой болсон алсын удирдлага, робот, хэт туяаны дуран авай, радар, компьютерийн технологи, цөмийн болон онолын физикийн хөгжилд хөтөлжээ.
Гэхдээ бусад гоц ухаантны адилаар этгээд ааш зантай, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар хүн үнэмшимг үй, заримдаа гаж гэмээр санаа гаргадаг байсан учраас сүүлдээ нүд үзүүрлэгдэж, “галзуу эрдэмтэн” гэгдэж байв. Тесла нас дээр гарсан хойноо Нью-Йоркийн зочид буудлууд дамжин, орь ганцаараа, зутруухан амьдарч байгаад 86 насандаа нас барсан юм. Энэ нь түүний хэвлэлийнхэнтэй ярилцсан гуравхан тохиолдлын нэг ажээ.
Европын алс буйдад Лика хэмээх сайхан нутаг бий. Тэнд 40-өөдхөн байшингаас бүрдэх Смилян нэртэй жижигхэн гацаа байх. Эдгээр нэрийг та өмнө нь дуулаагүй гэж би мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ та бүхэн Смилянд 37 жилийн өмнө мэндэлсэн нэг хүнийг одооноос таньж байх хэрэгтэй болов уу. Бүрэг даруу байж, тэрүүхэндээ юунаас ч юм бэргэж, ирээдүйгээ зөгнөх мэт бодлогошрох нь славян хүүхдүүдийн дунд ердийн зүйл байж мэднэ. Харин миний уулзсан славян “хүү” мөнөөх санаашралаа “ялимгүй” хэтрүүлж, эрдэмтэн болжээ.
Ликагийн тойрог Сербийн нутагт оршдог. Энэ улс эрт цагаас түүхийн хуудаснаа тодоор бичигдсэн. Захын жишээ дурдахад, Азийн хэрцгий догшин түрэмгийлэгчдийг Европоос үлдэн хөөхөд чухамдаа сербүүд л унгарчуудад тусалж, үлэмж хувь нэмэр оруулсан юм. Тэд эрэлхэг зоригтой тулалдсаны ачаар Олдос Хаксли, Оскар Уайльд нарынсэтгэгчид өдгөө Лондонд амар тайван сууж, уран бүтээлээ туурвиж буй билээ.
Тэрбээр цаг хугацааг хэдэн тэрбум хоромд хувааж, ор хоосноос цахилгаан үүсгэн, дэлхий ертөнцийг орвонгоор нь эргүүлэх тухай ярих аж. Түүнийхээр ертөнц дээрх бүх л эд зүйлийг товчлуур төдийхнөөр удирдах үе айсуй гэнэ.
Миний зорьж очсон залуухан серб эрдэмтнийг Никола Тесла гэдэг. Түүнийг өдгөө амьд сэрүүн буй цахилгааны инженерүүдээс хамгийн ер бусын, хамгийн мэдлэгтэй нь гэлцэнэ. Энэ цагийн шинжлэх ухааны хүрээнийхэн бүгд түүний бүтээлтэй танилцсан төдийг үй эгэл жирийн ньюйоркчууд хүртэл түүнийг таних болоод уджээ. Тесла магадгүй Нью-Йоркийн гудамжаар алхах хамгийн өндөр, хамгийн туранхай сэхээтэн, бас хамгийн нухацтай хүн байж мэднэ. Учир нь тэр бараг 190 см өндөр атлаа 60 гаруйхан кг жинтэй. Бас өөдөөс цоргитол ширтэх хөнхөр нүдтэй. Славян хүн гэхэд нүднийх нь өнгө цэхэрдүү цэнхэр агаад бидний яриа чухам энэ “жигтэй” өнг өнөөс эхлэв. “Славян хүн гэхэд таны нүд их цайвар юм” хэмээн намайг сониучирхахад тэрбээр “Тархи ачаалалтай байхаар цайрчихдаг юм байна” гэж хариулсан юм.
Бид “Делмонико” зоогийн газарт уулзлаа. Намайг очиход зоогийн газрын эзэн, бас нэг хижээлдүү насны эртэй цуг сууж байсан ноён Тесла оройн зоогоо барьчихаад урдуур, хойгуур нь нисэж буй нэг ялааны тухай ярьж суув. “Биеийнх нь хэмжээтэй харьцуулбал хамгийн хүчтэй амьтан чинь энэ байгаа юм. Ганц хормын дотор далавчаа бараг 25 мянган удаа дэвэхийг нь харж байна уу? Та нар секундийн дотор гараа 10 удаа савчиж чадах уу? Бүр 100 удаа хөдөлгөх гээд үз. Ямар их хүч гарах вэ. Гэтэл энэ ялаа та бидний гараа хөдөлгөж чадах хүчээс бараг 600 сая дахин илүү хүч гарган, нисэж байна” гэж ярина. Хүн усан дээр хөвөнгөө унтаж болдог, Дунай мөрний цурхайнууд сэлж яваа хүнийг хэдэн зуун метр хол чирдэг гэхчлэн түүний сонин хачин яриа цааш хөвөрлөө. Харин өнөөх хижээлдүү эрийг залхсан байртай өндийж, явсны дараа Теслаг яриулах миний ээлж ирэв.
Надад цахилгаан, эрчим хүч болоод хийхээр төлөвлөсөн зүйлсийнхээ тухай тэр яриа дэлгэсэн юм. Түүнийг нь энд сийрүүлэхийн өмнө Теслаг чухам юу хийж бүтээсэн, ямархуу ололт, амжилттай байгаа талаар нь бага ч болов танилцуулах учиртай ч тэгж гэмээнэ сонины нүүр хуудас хүрэлцэхгүй тул энэ удаад түр азная. Харин санаж, сэдэж яваа гол ажлыг нь танилцуулахад тэрбээр агаар мандал дахь хэлбэлзлийг ашиглан гэрэл үүсгэж болох, эсэхийг судалж байгаа гэнэ. Түүний тооцоолсноор нарнаас ялгардаг илч дулаан хийгээд гэрэл гэгээ биднийг Нарны аймгийн төвөөс тусгаарлан байх 90 гаруй сая бээрийн зузаантай дээд мандал дахь хэлбэлзлээс ялгардаг аж. Энэ тооцоогоо баттай, үгүйг нотлохын тулд Тесла агаар дахь хэлбэлзэл, үрэлтийн хүчийг ашиглах туршилт хийжээ. Ийм хүнд сэдвийг бидэнд ойлгуулахын тулд тэрбээр ингэж ярилаа. “Тавын ард 14 тэг бич. Тэгээд хором тутамд төдий тооны хөдөлгөөн агаарт болдог гэж бод. Тийм хөдөлгөөн, долгионыг л би өөрийнхөө бүтээсэн төхөөрөмж дээр үүсгэх гэж оролдож байна”.
Тесла соронзон орны гүйдлийг нээсэн хүн. Энэ зүйлийг тайлбарлаж болох ч ойлгоход түвэгтэй юм. Соронз төмөрлөг татдагийг хүн бүр мэднэ. Гэхдээ соронзын өөрийнх нь хүч дэмий үрэгддэгийг физикчид л мэддэг. Учир нь соронздохоо болиход өнөөх төмөр байрандаа байж л байх учир төмрийг хөдлөхөд заавал соронз ашиглана гэсэн хууль байхгүй. Харин өөр зүйлд ашиглаж буй хүчийг нь соронзод өөрт нь зориулж болно гэдгийг Тесла нээжээ. Үүнээс өөрөөр нарийвчлан тайлбарлах аргагүй ч энэ нээлтийг нь би түүний хамгийн онцгой бүтээл гэж үзэж буйгаа хэллээ. Тэгээд өмнөх яриатай нь холбон “Нар нэг талаар соронз байж болох юм” гэхэд тэрбээр “Магадгүй” хэмээгээд инээмсэглэв.
Теслагийн хамгийн гол ажил нь аж үйлдвэрлэлд онц тустай, их хэмжээний цахилгаан үүсгэдэг төхөөрөмж гэж цахилгааны инженерүүд үздэг юм билээ. Харин би соронзон орны гүйдлийг үүнээс чухал гэж үзэж байгаагаа давтан хэлээд “Цахилгаан ер нь яаж үүсдэг юм бэ? Бид түүнийг яаж хүлээж авдаг юм бэ?” гэсэн асуултад товч, тодорхой хариулж өгөхийг хүсэв. “Төмөр утсыг соронзны ойр орчимд эргэлдүүлснээр цахилгаан үүсдэг. Соронз хэр хүчтэй байна, төдий хэрээр төмөр утас хурдтай хөдөлгөнө. Дамжуулагч утас хэр том байна, төдий хэрээр их хэмжээний цахилгаан ялгарна. Энэ бол байгалийн хамгийн гоц үзэгдэл. Үүнийг хэн ч тайлбарлаж чадахгүй. Цахилгаан яагаад ингэж ялгардаг, тэр нь яг ямархуу цахилгаан бэ гэдэг өөр асуудал. Инженер бүр үүнд өөр өөрийнхөөрөө хариулна” гэж Тесла өгүүллээ.
Гэхдээ түүний хамгийн том мөрөөдөл бол дэлхий нийтийг тэр дамжуулагч утаснаас салгах гэнэ. Мөн дэмий үрэгдэж байгаа цахилгаан, эрчим хүчийг ашиглах нь түүний гол зорилго. Энэ санаагаа хүмүүст ойлгуулж, цахилгаан дамжуулалтын гайхамшгийг олон түмэнд мэдр үүлэхийн тулд тэрбээр Филадельфия хотод мянга мянган хүний нүдэн дээр биерээ цахилгаан дамжуулсан ч удаатай. Ноён Тесла цахилгаан, эрчим хүчний тухай ярихдаа өөрөө цахилгаанд холбогдсон аятай нүүр нь гэрэлтэхийг би анзаарсан юм. Гэхдээ үг яриа нь ойлгогдохоорг үй болж ирнэ.
Тэрбээр цаг хугацааг хэдэн тэрбум хоромд хувааж, ор хоосноос цахилгаан үүсгэн, дэлхий ертөнцийг орвонгоор нь эргүүлэх тухай ярих аж. Түүнийхээр ертөнц дээрх бүх л эд зүйлийг товчлуур төдийхнөөр удирдах үе айсуй гэнэ. Итгэмээргүй санагдах энэ зөгнөлийг нь мэргэжил нэгтнүүд нь шоолж, гоочлох нь их. Зарим нь Тесла руу бүр өрөвдсөн, айсан харц чулуудах нь бий. Гэвч тийм хүмүүсийн дэргэд түүнийг хүндэтгэн биширдэг, эсвэл түүнд битүүхэн атаархдаг хүмүүс хэд дахин олон. Теслатай үг сольж үзсэн хэн ч түүнийг цаг үеэсээ түрүүлсэн, оюун санаа нь зогсолтгүй “цахилан” дүүлж яваа, бусдыг өөртөө татах увдистай, найрсаг нэгэн болохыг нь мэднэ.
Тэрбээр физик, гэрэл, эрчим хүч зэрэг үг хэрэглээгүй байхдаа маш энгийн, туйлын дөлгөөн хүн юм. Тесла славян угсаатан гэдгээрээ бахархдаг бөгөөд серб, хорват хэлээр бичигдсэн шүлэг найргууд соёл иргэншлийнхээ оргилд хүрсэн гэх олон орны иргэдийг гайхашруулна гэдэгт эргэлздэггүй аж. Харин жин нэмэхээс эмээдэг тухайгаа ярьж байгаад хоол хүнсэндээ ихэд анхаарч, 20-иодхон минутын дотор эрч хүч оруулах амин дэмтэй жимс, ногоо иддэгээ ярилаа.
Тэрбээр “Хүн ажлаас болж ядардаггүй. Их идэж, зугаа цэнгэлээ хэтрүүлснээс болж л ядардаг” гэсэн юм. Түүнийхээр хайрлан дурлаж, гэр бүлтэй болно гэдэг ч дэмий зүйл бөгөөд цаг үрсэн энэ “ашиггүй” зүйл хүнийг ямар ч амжилтад хүргэдэггүй гэнэ. Телепат буюу алсаас мэдрэх онцгой чадвар гээч зүйлд тэрбээр мөн итгэдэггүй аж. Гэхдээ хүний оюуны чадамж хязгааргүй гэдэгт Тесла хамгийн их итгэдэг байна.
Г.Лхагва