Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номнуудыг танилцуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн долоо хоног буюу долдугаар сарын 14-нээс 20-ны хооронд Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал романы нэгдүгээр дэвтэр борлуулалтаараа тэргүүлжээ.
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэн бичсэн байна.
Харин хоёрдугаарт Фэйсбүүкийн хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном оржээ.
Энэ ном худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтад орсоор байгаа билээ.
Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигчдад хүрч буй Б.Сарантуяагийн “Сорхугтани” гуравдугаарт оржээ.
4.Р.Берн "Ид шид"
5.М.Харүки "1Q84, II"
6.Г.Маркес "100 жилийн ганцаардал"
7. Б.Фаган, К.Раднэр, Р.Лим, Р.Коллинс, Д.Паррот, Ж.Фриман, Р.Оувэри "Дэлхийн түүх: Соёл иргэншлийн үүрийн гэгээнээс өнөөдрийг хүртэл"
8.Oxford Monsudar Англи-Монгол толь бичиг
9.С.Чулуун "Монголчууд : XVII-XX зууны эхэн үе"
10.6 настай хүүхдийн баруун тархийг хөгжүүлье (Баруун, зүүн тархийг хөгжүүлэх) номууд өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн арван номын жагсаалтад орсон байна.