Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн малчин Улсын сайн малчин Доржпаламын Батгэрэлийн адуун сүрэгт хүрэн гүүнээс ихэр унага төржээ.
Дэрэнгийнхэн 90 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа энэ мөчид унага ихэрлэсэнд “адуу өсөх нээ” хэмээн нутгийнхан ихэд билэгшээж байгаа гэнэ.
Д.Батгэрэл нь 2005 онд улсын сайн малчин болсон нутаг усандаа нэр хүндтэй, шилдэг малчин залуу юм хэмээн манай уншигч Д.Санжаа бидэнд мэдээлэл ирүүллээ.