Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг өмнөх жилүүдээс цэвэрхэн байгааг наадамчид хэлж байсан.
Тэгвэл наадмын өдрүүдээр 200 гаруй зам талбайн үйлчлэгч хоёр ээлжээр ажиллан, нийт 562 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна.
Нийслэлийн хэмжээнд баярын болон амралтын өдрүүдэд нийт 2280 нийтийн тээврийн хэрэгсэл ажиллахаас 2028 тээврийн хэрэгсэл ажилласан байна.
Мөн Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газарт машинтай эргүүл 384 чиглэлд, мотоциклтой эргүүл 30, явган эргүүл 186 чиглэлд 2209 офицер, 2491 цагдаа үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1615 хүнийг 9.804.000 мянган төгрөгөөр торгож, 31 гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож ажиллажээ.
Энэ жилээс шинээр эхлүүлсэн оюутан цагдаа болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадна орчинд 16 ширхэг теле хяналтын камерийг байрлуулснаар жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 88,8 хувиар буурсан байна.