Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Хятадын төрийн тэргүүн Си Жинпинь Бразил улсад зохион байгуулагдсан БРИКС-ийн орнуудын удирдагчдын VI дээд хэмжээний уулзалтанд оролцсон. Дараа нь тэрээр Бразил, Аргентин, Венесуэл, Куба улсуудад төрийн айлчлал хийж байна.
Түүний энэ удаагийн айлчлалын зорилго нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад, Латин Америкийн харилцааны хөгжлийг дэмжих, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах хэмээн “Жэньминь жибао” сонин мэдээллээ.
Төрийн айлчлалын явцад Си Жинпинь Латин Америкийн орнуудын удирдагчидтай уулзах юм.
Энэхүү дээд хэмжээний уулзалт Хятад, Латин Америкийн харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үеэр Хятад-Латин Америк, Карибийн улсуудын хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулах талаар албан ёсоор зарлана хэмээн найдаж байгаа юм. Хэрэв тус нийгэмлэг байгуулагдвал энэ жил Бээжин хотод нийгэмлэгийн сайд нарын анхны уулзалтыг зохион байгуулна гэж Синьхуа дамжууллаа.
Хятад-Латин Америкийн харилцааг хөгжүүлэх улс төрийн эрмэлзэл эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Үүний тод жишээ нь Хятад болон Латин Америкийн орнуудын худалдаа 2000 онд 12.6 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд 261.5 тэрбум ам.доллар болж өсчээ.
Одоогийн байдлаар Хятад улс Латин Америкийн худалдааны хоёр дахь том түнш, гурав дахь том хөрөнгө оруулагч орон.
БНХАУ-ын удирдагч төрийн эрхэнд гарсны дараахан Латин Америкт анхны айлчлалаа хийснээр Хятад-Латин Америкийн харилцаа хурдацтай хөгжихөд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүний энэ удаагийн айлчлал Бразилаас эхэлсэн. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеф Хятадын ерөнхийлөгчийг засгийн газрын ордны өмнө цэргийн хүндэт харуул, их бууны дуутайгаар, ёслол төгөлдөр угтан авчээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс Бразилын хамгийн том худалдааны түнш. Хятадын засгийн газар Бразилын эрчим хүч, дэд бүтийн төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтойгоо айлчлалын үеэр дурджээ. Си Жиньпиний айлчлалын үеэр Бразилын нисэх онгоц үйлдвэрлэгч Эмбраэр компани Хятадын агаарын тээврийн компаниудад 60 ширхэг, иргэний агаарын тээврийн онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний дагуу Хятад улс Бразилд 3.2 тэрбум ам.доллар төлнө. Эмбраэр компани нь 130 хүртэл хүний суудалтай онгоц үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч компани юм.
Бразилд хийсэн айлчлалынхаа дараа Си Жинпинь Аргентинд айлчлан, тус улсын ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнертэй уулзсан.
Хятад, Аргентины хооронд стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсны 10 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан ноён Сигийн айлчлал худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, санхүү, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хоёр талын харилцааны түвшинг дээшлүүлэх хөдөлгөгч хүч болно гэж үзэж болох юм.
Харин өнөөдөр Хятадын төрийн тэргүүн Венесуэл улсад айлчилж байна. Түүнийг тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро хүлээн авсан бөгөөд талууд Хятад-Венесуэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны хамтын ирээдүйг төлөвлөх асуудлуудыг хэлэлцэх аж.
Венесуэл нь Латин Америк дахь БНХАУ-ын чухал түнш улс. 1974 онд Хятад, Венесуэл улсууд дипломат харилцаа тогтоон, 2001 онд стратегийн түншлэл тогтоосон юм. Үүнээс хойш Хятад, Венесуэлийн харилцаа амжилттай хөгжиж, үр дүнгээ өгч байгаа хэмээн Синьхуа онцолж байна.
Үүний дараа Си Жинпинь Кубад айлчилна. Үүгээр Латин Америкийн улсууд дахь түүний төрийн айлчлал өндөрлөх юм.