“Нийслэл Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч бямба гаригт гарсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам”-ны захиалгаар барьж байгаа Цахим архивын барилгын 14 дүгээр давхраас гурван ажилчин унаж хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан юм.
Инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь одоогоор тогтоогдсон байна.
Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Нийслэл өргөө" ХХК, туслан гүйцэтгэгчээр “Тэгшрэх” ХХК ажиллаж байжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус барилгад ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүстэй, бэхэлгээтэй байх ёстой ч тухайн ажилчид бэхэлгээгүй байсан, цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн НИТХ-аас баталсан Барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Одоогоор барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
“Нийслэл Өргөө” ХК, “Тэгшрэх” ХХК-ийн баримт бичигт үзлэг хийхэд тус хоёр компанийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөх хамтарсан гэрээ үйлдээгүй бөгөөд талийгаач нарт ажилд гарахад нь Нийслэл Өргөө ХК-ийн туслан гүйцэтгэгч “Тэгшрэх” ХХК-ийн инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь ч тогтоогдсон байна.
Тухайн барилгын осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.