Аmericaru.com сайтын мэдээлснээр, “Forbes” сэтгүүлийг Азийн хөрөнгө оруулагч, Хонконгийн “Интегрэйтед уэл медиа инвестмент” бүлэг худалдан авчээ. Ямар нөхцлөөр худалдсан талаар мэдээлээгүй ч 475 сая ам.доллараар борлуулсан нь тодорхой байгаа аж.
1917 онд байгуулагдсанаас хойш уг сэтгүүлийг Форбсын гэр бүл эзэмшсээр ирсэн юм. Хэдийгээр сэтгүүлээ худалдсан ч тэд үнэт цаасныхаа дийлэнхийг эзэмшсэн хэвээр байх нь.
Стим Форбс гэр бүлийн бизнесээ удирдаж байгаа гурав дахь үеийн хүн. Тэрээр сэтгүүлийн тэргүүн, ерөнхий редактор хэвээр үлдэх аж. 2010 оноос гэр бүлийн бус хүн буюу Майк Перлис хэвлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ирсэн. Тэрээр алдарт сэтгүүлийн ерөнхийлөгч, ерөнхий захирлын албыг хашна.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн худалдан авах сонирхолтой хүмүүсийг хайж эхэлснээ “Forbes Media” мэдэгдэж байлаа. 931 558 ширхэг хэвлэгддэг сэтгүүл АНУ-д гуравт бичигддэг, ажил хэрэгч хэвлэлийн нэг. Энэ сэтгүүлийн өмнө Time, Bloomberg Businessweek ордог юм байна.
Forbes дэлхийн тэргүүлэх баячуудын жагсаалтаараа алдартай сэтгүүл гэдгийг хүн бүр мэднэ. Өнгөрсөн хугацаанд уншигчдын тоо нь эрс багасчээ. 2013 онд сэтгүүлийн зар сурталчилгааны орлого таван хувиар буурсан байна.