ОХУ-ын Азов хотноо эрдэмтэд археологийн малталтын үеэр гойд зүйл олсон байна.
Тэр нь ясаар хийсэн хавтанг нийлүүлж бэхэлсэн саадгийн нэг хэсэг байжээ. Ийм саадгийг голдуу монгол цэрэг хэрэглэж ирсэн юм. “Саадгийг Азовын нутаг дэвсгэрт хийсэн болов уу” хэмээн музейн археологийн хэлтсийн эрхлэгч Андрей Масловский ярьжээ.
Ясан хавтан дээр ургамлын зураг байгаа нь Алтан ордод түгээмэл байсан бөгөөд гар урлалд байнга ашигласаар иржээ. Сүүлийн 15 жилийн дотор археологичид гурав дахь удаа ийм зүйл олж байгаа гэнэ.
Гэхдээ энэ удаагийн хавтан бусад олдворуудаас хамгийн том нь rostov.aif.ru сайт мэдээллээ.