Энэ цаг үед дэлхийн хүн амын 40 орчим хувь нь усны хомсдолтой амьдарч байгаа бол 2025 он гэхэд долоон тэрбум хүний гуравны хоёр нь ийм байдалд орно хэмээн эрдэмтэд өгүүлжээ.
Газрын гадарга болон доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй энэ цаг үед усны ашиглалт, хамгаалалт, судалгаанд анхаарах цаг болжээ.
Тиймээс дэлхий даяар усны зохистой хэрэглээнд анхаарч, улс орон бүхэн өөр өөрийн бодлого, хөтөлбөр боловсруулж буй. Манай улс Үндэсний хөгжлийн цогц бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөртэй.
Арван дөрвөн жилийн өмнө баталсан энэ хөтөлбөр 2010 онд дуусгавар болж, Монгол Улсын Их Хурлаар “Ус” үндэсний хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр шинээр батласан. Энэхүү хөтбөрийн хүрээнд олон гол, мөрний ай сав газрыг хамгаалалтад авч, урсацыг нэмэгдүүлэх, сэргээх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Гэсэн ч уг хөтөлбөрийн хамгийн гол ажил болох усан сан, цогцолбор барих төслүүд одоо хэр нь цаасан дээр үлджээ.
Монгол орны голуудад хуримтлагдсан үер
гуравхан хоногийн доторурсаад гарчихдаг аж
Монгол орны нийт ус 609.5 шоо км. Үүний 1.6 хувь нь газрын доорх ус бол бусад нь нуур цөөрөм, гол мөрөн, мөнх цас, мөсөн голынх. Өөрөөр хэлбэл, гадаргын ус 34.6 шоо км, газрын доорх ус 12 шоо км байна гэсэн үг. Тэгвэл гадаргын усны 38 хувь нь Монголдоо шингэж, 62 хувь нь гадагшаа урсдаг. Сүүлийн жилүүдэд гол горхи, нуур цөөрөм олноор ширгэж байсан бол 2010 оноос эргэн сэргэж байгаа гэх.
Судлаачдын үзэж буйгаар 2010-2020 он хүртэл Монголд усархаг жилүүд тохиох буюу хур, тунадас ахиу орно гэсэн. Жишээлбэл, 2013 онд Туул голын сав газарт хийсэн усны тоо бүртгэлийн дүн мэдээнээс үзэхэд ширгэж үгүй болсон зарим гол, горхи, булаг, шанд, нуур тойром сэргэж байгаа нь тогтоогджээ. 2011 онд 411 булаг шанд тоологдож байсан бол 2013 онд 444, рашаан 16 байсан бол 36, гол горхи 278-аас 288, нуур тойром 92 байсан бол 95 болж нэмэгджээ. Энэ нь 2013 онд хур бороо элбэг байсантай холбоотой.
Харин 2020 оноос хойш хур, тунадас багатай он жилүүд тохиох тухай судлаачид анхааруулсан. Тиймээс энэ усархаг 10 жилд амжиж усны нөөцөө бүрдүүлэх нь чухал асуудал болоод байна. Тэнгэрээс өгч байгаа өгөөжийг бид хэдий болтол гадагш урсгаад байх вэ. Усан цогцолбор байгуулах гэж мунгинаж суусаар байтал байгаль, дэлхий хураа татаад эхэлбэл үүл мянга буудаад ч тэнгэр ширтэхээс өөр аргагүйд хүрнэ.
Санаагаар болдог бол өнөөдөр ч гэсэн далан бариад ойрын өдрүүдэд орсон тэр их хурыг хуримтлуулж авахсан. Гадныхан ийм л зүйлд шунадаг юм билээ. Тиймдээ ч манай хөрш ОХУ цэвэр усны нөөцөөр Бразил, Канадын дараа ордог, гадаргуугийн усны арвин нөөцтэй хэрнээ олон арван мянган усан сан, нуур, цөөрөм байгуулж, цэвэр усаа “савлан” хуримтлуулжээ.
Зөвхөн нийслэлээ тойруулж 57 том усан сан, усан зангилаа байгуулсан байдаг гэнэ лээ. Усны нөөц, хангамжийн хүрэлцээ ирээдүйд доройтохыг мэдэрч, хятадууд Хөх мөрний усыг хойд нутаг руугаа татах нүсэр төсөл хэрэгжүүлэх судалгааг 50 жил хийж, 50 хувилбар дэвшүүлэн, түүнээс нэгийг нь сонгон хэрэгжүүлж буй гэсэн.
Мөн Алтайн нуруунаас урсдаг Эрчис мөрний усыг үржил шим муутай Шинжаан-Уйгар луу татаж олон га талбайг усжуулж, Ил мөрний усыг хөвөн, тарвасын тариаланд ашигласнаар казахуудыг “Балхаш нуурын толгойн өвчинд” унагаж амжаад байна. “Энэ оронд барьсан усан сан, цөөрөм байгууламжуудыг тоолсноос тэнгэрийн од тоолсон нь амар” хэмээн “Монгол-Ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарам хэлэв. Асуудал ердөө л ийм.
Голын ай сав газарт далан байгуулж, усаа хуримтлуулах юм. Голын усанд бороо, үер, шар ус, хөрсний ус нэмэгдэнэ. Хуримтлагдсан усыг ашиглан бидний амьдралыг тэтгэж буй Туул голынхоо урсацыг жигдрүүлэх горимтой. Голынхоо голдирлыг жигдлэх, одоо байгаа усны түвшинг бага зэрэг нэмэгдүүлж, байх ёстой хэмжээнд хүргэх тэр тохиргоог хийхийг л хэлээд байгаа юм. Уг нь бол Тэрэлжийн бэлчир газарт 38 орчим метр өндөр далан байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм гэсэн. 4000 гаруй ам км газар нутгийг хамрах нийт 270 орчим сая ам.долларын өртөгтэй босгох далангийн зураг төсөл хийсэн аж.
Санаагаар болдог бол өнөөдөр ч гэсэн далан бариад ойрын өдрүүдэд орсон тэр их хурыг хуримтлуулж авахсан. Гадныхан ийм л зүйлд шунадаг юм билээ.
Одоо газрын асуудлыг нь Усны үндэсний хорооны Концессын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, БОНХЯ-наас баталвал уг ажлыг хэрэгжүүлж эхлэх юм байна. Хур бороо ихтэй зуны гурван сард яам, газрын мэргэжилтнүүд амраад явчихдаг болохоор энэ төсөл дараа жилээс эхлэх бололтой. Ингэж цаг хугацаа алдсаар суутал зургаан жилийн дараа мянган тамга дараад ч мөрөөдөл болж хувирах биз.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Далан босгоход бидэнд 300 сая ам.доллараас доошгүй хөрөнгө шаардлагатай. Тийм л том байгууламж босох юм. Ийм том байгууламжийг барихаасаа түрүүлж, барих нөхцөлөө сонгох хэрэгтэй байна. Тендер эсвэл төсөл хөтөлбөр шалгаруулах уу, олон улсын ч юм уу эсвэл Засгийн газрын хөнгөлөлттэй зээл авч барих уу. Ямартай ч техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаа гаргаад байна. Уг нь энэ жилийн өдийд газар шорооны ажилдаа орох ёстой байсан. Гэхдээ даланг өнөө маргаашгүй барих шаардлага тулгарлаа.
Түүхэн шаардлага гэж байдаг бол хийхгүй байхын аргагүй ажил гэж бий. Учир нь Улаанбаатар хотын усан хангамж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Бид цэвэр ус, ахуйн хэрэглээний усныхаа тэнцвэрт байдлыг хангахын тулд ямар нэгэн тохируулга хийх ёстой боллоо. Хамгийн түрүүлж хийх ёстой ажил бол энэ мөн. Тиймээс аль болох богино хугацаанд эхлүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв.
“Монгол-Ус” ТӨҮГ-ийн захирал Ц.Сосорбарам “”Ус” хөтөлбөрт орсон гадаргын ус ашиглах төслүүдийг хэрэгжүүлснээр одоогийн зохисгүй харьцааг тэнцвэржүүлж, гадагш урсгалтай голуудыг холбож сүлжээ үүсгэн бие биенээ тэтгэх, үер, шар усыг олон жилийн тохируулгатай усан санд хуримтлуулан байгаль орчноо зөөлрүүлэх, ундны усанд ашиглах, говь руу татаж усны хэрэгцээг нь хангах төсөл бий. Хэрвээ бид хөтөлбөрт суусан Эгийн голын усан цогцолборыг барьж чадвал усны нөөцөө 23 хувиар нэмэгдүүлж, Монголдоо гуравт ордог Хар-Ус нуур, тавд ордог Буйр нуурын усны эзэлхүүнтэй адил нөөц бий болгоно” хэмээв.
Энэ бүхнээс үзэхэд усан цогцолбор барих нь гадны хөрөнгө оруулалт, өнөө цагт үнэтэйд тооцогдоод буй уул уурхайн баялаг, валютаас ч илүү стратегийн бүтээгдэхүүн болж байна. Гэтэл ийм үр дүнтэй, алсыг харсан ажлаа хэрэгжүүлж эхлэхгүй хэрнээ Монголд төдийгүй дэлхийд алдартай Хөвсгөл далайгаа цаазын тавцанд аваачих Усан цахилгаан станцуудыг олноор нь барих төслийг дэмжиж байх юм.
Өнөөдрийн байдлаар Дөргөний усан цахилгаан станцаас өөр ажиллаж буй газар цөөн. Ховдын Мөнхайрхан, Манханы усан цахилгаан станц болон Үенчийн гол дээр барьсан баруун гурван сумыг хангах станцууд ажиллахгүй байгаа. Говь-Алтай аймгийн Тайширын станцыг эрчим хүчний асуудалгүй болно гэж ярьсаар байгаад байгуулсан. Гэтэл далангынхаа усыг дүүргэх гэж Завхан голын усыг өдөр шөнөгүй боосноос болж, алдарт Эрээн нуур ширгэхдээ тулаад байсан билээ. Уг нь бол улс орны хөгжлийн нэн хариуцлагатай өнөө цаг үед эрчим хүч, усны нөөцийн хомсдол, цөлжилт, экологийн доройтлыг иж бүрнээр шийдэх төслийг “Усан цогцолбор” гэж нэрлээд байгаа. Түүнээс биш УЦС гэж дангаар нэрлэхгүй.
Учир нь энэхүү томоохон байгууламж нь ус багатай жилүүдэд гол тасрахгүй хэвийн байлгах, ус ихтэй жилүүдэд үерээс хамгаалах, сав газрын хэмжээнд унасан хур тундас, цас мөсний усыг цутгал голуудын сүлжээгээрээ цуглуулан авч усан сандаа хуримтлуулах, хуримтлуулсан усныхаа нэг хэсгийг тусгай байгууламжаар дамжуулан цахилгаан гаргаж авах нь цөлжилтөд автамтгай төв Азийн өндөрлөгт оршдог манай орны хувьд усан сан, нуур цөөрөм шинээр үүсгэх нь юугаар ч сольшгүй эрдэнэ. Гаднын улс оронд саарал уснаас эрчим хүч гаргаж авдаг юм билээ.
Манайх шиг голуудаа боомилох “амьгүй” олон төсөл боловсруулж, улсын төсвийг хэдэн зуун саяар нь үрж суудаг орон үгүй бололтой. Тиймээс бодлогын хэмжээнд хийх ёстой ажилдаа салбарын яам, зохих газрууд анхаарал хандуулаасай. Энэ талаар Ерөнхий сайдад дуулгаад нэмэргүй л болов уу. Учир нь сая гаруй хүн амыг ундаалдаг Туул голын сав газарт амралтын газар байгуулж, бохироо гол руу хэнэг ч үгүй цутгаж суугаа тэрбээр асуудлыг ойлгох нь юу л бол. Газрын гадарга болон доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй энэ цаг үед усны ашиглалт, хамгаалалт, судалгаанд анхаарах цаг болжээ.
Б.Бямбасүрэн