Өмнөд Солонгосын Sewol усан онгоцыг эзэмшигч Ю Бён Ыний цогцос олдсон талаар тус улсын цагдаагийн байгууллага мэдээллээ.
Өмнөд Солонгосын эрэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард живсэн Sewol усан онгоцны хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын хүрээг тэлж, живсэн усан онгоцыг эзэмшигч “Cheonghaejin Marine Co.” компанийн эзнийг шалгаж эхэлсэн билээ. 300 гаруй зорчигч амиа алдсан ослын дараа тэрбумтан Ю Бён Ын зугтаж, ор сураггүй алга болсон юм. Албаныхан Ю Бен Ынийг орон даяар эрэн сурвалжилж, барьж өгсөн болон шаардлагатай чухал мэдээлэл өгсөн хүнийг 500 мянган ам.доллараар шагнахаа мэдэгдээд байсан.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар цагдаагийнхан олсон цогцсонд ДНК-ийн шинжилгээ хийлгэсний үндсэн дээр Ю Бён Ын болохыг тогтоожээ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Дээрх ослын хамгийн гол буруутан гэгдээд буй Ю Бен Ын 74 настай байсан. Тэрээр бизнесмэн, тэрбумтан, тэр ч бүү хэл шашны тэргүүнээр ажилладаг байжээ.
Сонирхуулахад, “Cheonghaejin Marine Co.” компани Sewol усан онгоцыг 2012 онд Японоос худалдаж авсан, ашиглалтын хугацаа нь дуусах болоогүй, шинэ байсан юм. Гэхдээ “Cheonghaejin Marine Co.” онгоцны даацыг байнга хэтрүүлж, багагүй ашиг олдог байсан аж. Дээрх осолтой холбогдуулан албаныхан шалгахад “Cheonghaejin Marine Co.”-ийнхан даац хэтрүүлснээр ганцхан жилийн дотор 2.9 сая ам.долларын ашиг олжээ. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд 2500 гаруй тонноор даац хэтрүүлж, 62 мянган ам.долларын илүү ашиг олсон байна.
Үүнээс гадна Ю Бен Ын нарын “Cheonghaejin Marine Co.”-ийн удирдлагуудын татвараас зайлсхийж, хууль бусаар хөрөнгө олсон зэрэг олон хэргийг илрүүлж, хүнд ял оноохоор төлөвлөж байжээ.
Тэрбумтан Ю-гийн хувьд олон нийтийн өмнө бараг гардаггүй, царай төрхийг нь мэдэх хүн тун цөөн учир “нүүргүй тэрбумтан” гэдэг хочоороо Өмнөд Солонгостоо танигджээ.
Sewol онгоцны осол Өмнөд Солонгосын түүхэн дэх, далайн хамгийн аймшигт ослуудын нэг болсон. 473 зорчигч тээвэрлэн явсан Sewol усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын эрэгт живсэн юм.
Олсын улмаас 294 хүн амь насаа алдсны ихэнх нь хүүхдүүд байжээ. Түүнчлэн 10 хүн одоог хүртэл сураггүй хэвээр байна.
Эх сурвалж: bbc.co.uk