АНУ Газын зурвас дахь Палестинчуудэд 47 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ хэмээн Каир дахь албан ёсны айлчлалынхаа үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.
Газын зурваст хоёр долоо хоногийн турш Израилийн арми болон Палестины ХАМАС зэвсэгт бүлэглэлийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Палестины асуудлаар Египет рүү айлчилсан. Энэ үеэр тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри, Арабын Лигийн орнуудын Ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Араби нартай уулзаж, Израиль-Палестины хоорондын зөрчлийг зогсоох талаар хэлэлцэх юм. Уулзалт өнөөдөр болно.
“Египетийн санаачилгаар зохион байгуулж буй хэлэлцээний гол сэдэв нь газар, тэнгис, агаарын замаар хийж буй цэргийн ажиллагааг зогсоох, Палестины ард түмний зовлонд төгсгөл тавих” хэмээн Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри хэлжээ.
Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны зорилго нь алан хядагчдын ашигладаг, газар доорх хонгилуудыг устгах юм. Энэ сарын 8-нд эхэлсэн “Хамгаалалтын шугам”-агаарын ажиллагаа болон өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн газрын ажиллагааны нийтлэг зорилго нь алан хядах бүлэглэл гэгдэх ХАМАС-ыг устгах, тэдний Израилийн хотуудыг онилсон пуужингийн халдлагуудыг зогсоох гэж Израилийн албаны хүмүүс мэдэгдсэн юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр хоёр долоо хоног үргэлжилсэн дээрх цэргийн ажиллагааны улмаас 550 Палестин иргэн амиа алджээ. Харин Израилийн талаас 25 цэрэг, хоёр энгийн иргэн нас барсан гэж ИТАР-ТАСС дамжууллаа.
НҮБ дахь Палестины дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар Газын зурвас дахь дүрвэгсдийн хоргодох байранд ирж буй Палестинчуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ.