Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нээс 24-нд Япон Улсад ажлын айлчлал хийж байгаа.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзаж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож, илтгэл тавина.
Бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм байна.
Түүнчлэн Монгол, Японы эдийн засгийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран "Бизнесийн сүлжээ" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлалын талаар Японы NHK телевизийн цахим хуудсанд мэдээлэхдээ “Өнгөрсөн бямба гаригаас эхлэн хуралдсан хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээ дуусах шатандаа орлоо. Монгол-Японы тал эдийн засгийн өргөн хүрээний гэрээ байгуулахаар зэхэж байна.
NHK: Хуучин автомашинд ноогдуулдаг 5 хувийн гаалийн татварыг тэглэх асуудал дээр санал нэгдсэн
Ингэснээр 2012 онд эхэлсэн хэлэлцээ өндөрлөнө.
Одоогоор талууд Японоос импортолдог хуучин автомашинд ноогдуулдаг, 5 хувийн гаалийн татварыг тэглэх асуудал дээр санал нэгдсэн.
Мөн Монгол улс ховор металл болон зарим эрдэс баялгийг Япон улсад тогтмол нийлүүлэхийн тулд зарим хуулиндаа өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Харин тус улсын зүгээс экспортын үхрийн маханд ноогдуулдаг 38.5 хувийн татварыг бууруулах хүсэлтээ манай талд тавьжээ” гэсэн байна.
Өнгөрсөн 4 дүгээр сард Токиод болсон Япон-Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвшилцлийн 6 дахь уулзалт болсон. Энэ уулзалтыг Японы талаас Гадаад хэргийн дэд сайд Сэйжи Кихара, Монголын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүлсэн юм.
Уулзалтаар ЭЗХАГ-ний Ерөнхий нөхцлүүдийг тохиролцон, Бараа бүтээгдэхүүний худалдаа, Хөрөнгө оруулалт, Үйлчилгээний худалдаа, Оюуны өмч, Цахим худалдаа, Гаалийн шат дамжлагууд, Гарал үүслийн дүрэм, Өрсөлдөөн, Хамтын ажиллагаа, Маргаан шийдвэрлэх, Эрүүл ахуй, ургамлын баталгаат байдлын хэмжүүрүүд, Худалдааны техникийн саад гэсэн хэсгүүдийг бүрэн хэлэлцэж дуусгасан юм. \
Никкэй: Талууд бие биеийнхээ бараа бүтээгдэхүүнд ноогдуулсан татвараа 90 хүртэл хувиар харилцан бууруулна
Мөн Никкэйн хөрөнгийн биржийн цахим хуудсанд Ерөнхийлөгчийн айлчлалын талаар мэдээлжээ.
“Өнгөрсөн оны байдлаар Япон улс Монголд нийт 29.3 тэрбум иен буюу 286 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон.
11.5 тэрбум ам.долларын ДНБ-тэй Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнууд дунд 130 дугаарт жагсаж байна.
Нүүрс, ховор метал зэрэг уул уурхайн баялаг ихтэй тул Японы компаниуд Монголыг ихээхэн сонирхож байна. Далайд гарцгүй Монгол улс Япон улстай хамтран ажилласнаар Хятад, Оросоос хараат байдлаа бууруулах хүсэлтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ (ЭЗХАГ) байгуулснаар талууд бие биеийнхээ бараа бүтээгдэхүүнд ноогдуулсан татвараа 90 хүртэл хувиар харилцан бууруулах юм” гэж мэдээлсэн байна.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзаж, ЭЗХАГ-г батлах юм. Япон улс дэлхийн 14 оронтой ЭЗХАГ байгуулсан байдаг бол манай улсын хувьд энэ нь анхны гэрээ. Японы тал хамгийн сүүлд энэ сарын 8-нд Австрали улстай ЭЗХАГ байгуулсан юм.
Төгсгөлд нь тэмдэглэхэд, Японы эрх баригчид Ази дахь зах зээлээ өргөжүүлэх бодлого баримталж байгаа нь эдийн засгийн хувьд хүнд байдалд орон, гадаадын хөрөнгө оруулалт татах бидний сонирхолтой ихээхэн нийцэж байгаа юм.