Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлж хэвлэлийн мэдэгдэл гаргасан байна.
Тэрээр “Вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дардаг бөгөөд ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийн эсрэг үйлдэл юм. Засгийн газрын зохицуулагч байгууллага нь нийтийн эрх ашгийг хөндсөн, санаа зовоосон асуудлаарх олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, саад учруулсан нь түгшээж байна. Олон нийтийн мэдвэл зохих бүхий л асуудлын хүрээнд олон ургальч хэлэлцүүлэг өрнүүлэхийг хөхиүлэн дэмжихийг эрх баригчдаас шаардаж байна” гэжээ.
ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглалт хийдэг. Тэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний зөрчилд урьдчилан сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийг бүрэн дэмжин ажилладаг юм байна.
Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсон юм.