Өнгөрөгч зургадугаар сард манай сэтгүүлч О.Ариунбилэг АНУ-ын Вашингтон хотноо суралцаад ирсэн билээ.
Тэгвэл зургаадугаар сарын 28-наас энэ сарын 18-ны хооронд БНТУ-ын Ерөнхий сайдын Тамгын газрын дэргэдэх Туркийн хэвлэл, мэдээллийн ерөнхий газраас зохион байгуулсан TÜMEP 2 сургалтанд манай сэтгүүлч Х.Кегершин хамрагдаад ирлээ.
Тус сургалтанд Узбекистан, Тажикстан, Кыргызсан, Монгол гэсэн Дундад Азийн дөрвөн улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгч -15 сэтгүүлч хамрагдсан юм.
Сургалтын гол зорилго нь хэвлэл, мэдээллийн салбарынхан өөр хоорондоо туршлагаа хуваалцах, Турк болон дэлхийн бусад улс орнуудын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах аж.
Онол, дадлагын сургалт, түүнчлэн бусад хөтөлбөр (аялал, зугаалга хүлээн авалт гэх мэт) багтсан тус сургалт гурван долоо хоног үргэлжилсэн юм.
Сургалтын явцад сэтгүүлчид Анкара дахь Туркийн үндэсний Анадолу агентлаг, төрийн өмчит Турк радио, телевизийн (TRT) үйл ажиллагаатай танилцан, онолын болон дадлага хичээлд хамрагдан, туршлага солилцсон байна.
Сургалтын төгсгөлд тус улсын Шадар сайд Булент Аринч залуу сэтгүүлчидтэй уулзан, гэрчилгээ гардуулан өгсөн юм.
Дашрамд дурдахад Монгол Улсаас МҮОНТ, National Times News, GoGo.mn хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч болох дөрвөн сэтгүүлч амжилттай хамрагдлаа.
Сэтгүүлчид ийнхүү сургалтанд хамрагдах нь туйлын чухал юм. Тиймээс бид тун удахгүй буюу есдүгээр сард GoGo.mn сайтынхаа бас нэгэн сэтгүүлчийг БНСУ-д сургалтанд хамруулахаар төлөвлөж байна.