Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ялалтын дөл"-залуучуудын 4 дэх удаагийн тойрон аяллыг 8 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
"Ялалтын дөл" тойрон аялалд ОХУ-ын залуус оролцох юм. Хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн монгол-зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх, залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилгоор аялал хийх аж.
Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас Монгол Улсын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг хамарна.
Оросын 75, Монголын 75 залуу оролцох бөгөөд Монголоос оролцох 75 залууг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулах юм.
Аяллыг өмнө нь 2004, 2005, 2009 онуудад тус тус зохион байгуулсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай явуулжээ.
Оролцогчдыг Орос хэлний мэдлэгтэй, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайны зэрэгцээ аялалд оролцсон туршлагатай байх зэрэг шалгуураар сонгох аж.
Энэ аялалд оролцохыг хүсвэл http://myf.mn/ сайт дахь анкетийг татаж авч бөглөөд, анкетаа МЗХ-ны байранд авчирч өгах юм байна.
Сонгон шалгаруулалт 2014 оны 8 дугаар сарын нэгнээс эхлэх аж.