Манайхан байсхийгээд л гадагшаа явж туршлага судалдаг. Чухам яг юуны туршлага судлаад байгаа нь мэдэгдэхгүй явах нь их юм шиг санагддаг.
Тухайлбал, наадмын өмнөхөн Бразил руу хэдэн нөхөр явж туршлага судалсан. Яг юу ч судалсан юм бүү мэд. Гэх мэтээр дурьдаад байвал жишээ их их. Тэгвэл хаяанд байгаа Өвөрмонголоос судлах туршлага байна. Нэг их очоод судлаад байх шаардлагагүй.
Зүгээр л дуурайгаад, эх орондоо хэрэгжүүлэхэд болох санаа. Манайхан орчин үеийн хүүхдүүд өв уламжлалаа мартлаа, гээлээ, ёс заншлаа мэдэхгүй байна гэж үглэдэг. Үнэндээ бид нийтээрээ уламжлалаасаа алгуурхан холдож байгаа болохоор тэр биз. Ядаж байхад хотод өсч байгаа хүүхдүүдэд уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуйн талаар зааж байгаа нь бага.
Өвөрмонголчуудад өнөөдөр өв соёлоо гэх сэтгэл зүрх байгаа хэрэг. Хэдийгээр тэд бусдын эрхшээлд байгаа ч гэсэн өв соёлоо гэсэн сэтгэлтэй байж чадаж байна.
Нэгдүгээр ангийн хүүхдүүд малын төл гэж ч мэдэхгүй, зулзага /бүр хүүхэд гэх нь ч бий/ гэж яриад л явж байна. Уг нь бид энэ мэт ахуй соёл, өв уламжлал, түүхээ ирээдүй хойч үедээ байнга мэдрүүлж байх хэрэгтэй. Үүнийг л Өвөрмонголчууд хийчихэж. Яаж гэж үү, ердөө л ахуй соёлыг харуулсан зурагтай цүнх үйлдвэрлээд сурагчдад үүрүүлж байна. Цүнхэн дээр нь монгол гэр, олбог, морьтой хүн, цагаан идээ, домбо, модон хувин, хурга хариулж буй жаалууд, лимбэ тоглож, бий биелгээ хийж байгаа хүүхдүүд гээд төрөл бүрийн зурагтай.
Монгол бичгээрээ бичсэн байх жишээтэй. Манайхны зарим нь энэ туршлагаас судалж, мэр сэр цүнх гаргаж байгаа бололтой юм. Шинээр үйлдвэрлэсэн юм биш л дээ. Бэлэн цүнх аваад, дээр нь зургаа хэвлэчихэж байгаа хэрэг. Энэ туршлагыг л бид ажил хэрэг болгомоор байна. Зөвхөн цүнх ч биш хүүхдийн хичээлийн бүхий л хэрэгсэл дээр ахуй соёлоо харуулсан зураг хэвлэж яагаад болохгүй гэж. Тэр дундаа байнга хэрэглэдэг дэвтэр дээр шагайн наадгай, таван хошуу мал, хөсөг тэргээр нүүдэллэж байгаа айл, тэмээн жингийн цуваа гээд юу ч байж болно.
Монголын өв уламжлал, ахуй соёл ямар шавхагдах биш. Тэгээд бяцхан тайлбартай байвал бүр болоод явчихаж байгаа юм. Уг нь бэлэн дэвтэр зураг хэвлээд, үнийг нь багахан нэмээд л зарчихад болохгүй юмгүй. Гэтэл манайханд тийм сэтгэхүй алга. Хий дэмий л ахуй соёлоосоо ангид хүмүүс олширлоо гээд л үглээд байхаас биш сэргийлэх ажил хийж байгаа нь алга.
Ядаж байхад монгол дэвтэр үйлдвэрлэж байгаа хүмүүс ар талын хавтас дээр нь тооны хүрд хэвлэчихсэн. Өнөөх нь буруу. Хүрд цээжилж байгаа хүүхэд буруу чигээрээ нь цээжилчихвэл яана гэмээр л байгаа. За тэгээд Холливудад гарсан элдэв хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай дэвтэр захаар дүүрэн. Зөвхөн дэвтэр ч биш, хичээлийн бүх хэрэгсэл нь тийм. Хүүхдүүд Чингис хаан гэж мэдэхгүй мөртлөө хүүхэлдэйн киноны баатруудыг шүтээд л явж байна.
Манай улс хүүхэлдэйн кино хийчихэж чадахгүй юм гэхэд ядаж дэвтрийн хавтас, цүнхэн дээр зураг хэвлэчихэж бармаар л юм даа. Энэ бол нэг их сүржигнээд, их хөрөнгө мөнгө шаардаад, хууль журам гаргаад, ажлын хэсэг томилоод байх ажил биш. Эх орон, өв соёл гэж ярьдаг хүмүүс санаачлаад, Монголдоо дэвтэр, бал үйлдвэрлэж байгаа нөхдүүд сэтгээд хийчих л ажил. Гол нь санаачилга л чухал байна. Компаниуд балан дээр сурталчилгаагаа хийчихсэн л байдаг шүү дээ. Түүн шиг л хийчихэд болох юм.
Өвөрмонголчуудад өнөөдөр өв соёлоо гэх сэтгэл зүрх байгаа хэрэг. Хэдийгээр тэд бусдын эрхшээлд байгаа ч гэсэн өв соёлоо гэсэн сэтгэлтэй байж чадаж байна. Ядаж тийм хүмүүс тэнд байна. Харин манайхан тэднээс туршлага судлах л хэрэгтэй байна даа.
Н.Пунцагболд