“Эрдэнэс Тавантолгой” компани энэ намар их өрөөс салах сурагтай. 2011 оны намар Хятадын “Chalco” компанид нүүрсээ нийлүүлэхээр тохирч, урьдчилгаа төлбөрт нь 350 сая ам.доллар авсан. Түүнээс хойш нүүрсний зах зээл навсайтлаа унаж, Монголын хар алтны үнэлгээ төдий чинээ бууран, өр барагдуулах хугацаа улам уртассаар өнөөдөртэй золгоод байна.
2014-2030 оны хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” нийлбэр дүндээ Монголын эдийн засагт 33.2 их наяд төгрөгийн ашиг үзүүлнэ гэж судлаачид тооцжээ.
“Одоо 120 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Энэ намартаа барагдуулах бололцоо бий” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь өнгөрсөн сарын сүүлчээр ярьсан. Хамгийн гол нь “Зах зээл дахин битгий хямраасай” хэмээн тэрбээр залбирах шахна. Тавдугаар сарын гэрээт үнээр (нэг тонн нь 49 ам.доллар) тооцвол 2.4 сая тонн нүүрс нийлүүлж байж энэ өрийг тэглэх юм. Дэлхийд байхгүй хоёр том ордтой хэмээн 2010 оны эхээр монголчууд сайрхаж байв.
Олон улсын нэр хүндтэй банкир, хөрөнгө оруулагч, уул уурхайн магнатууд Монголд цугларч, эх нутгийн маань яндашгүй баялагт анхаарал хандуулж асан нь ч энэ цаг үетэй холбогдоно. Гэхдээ арилжааны экспортоо эхлээд даруй гурван жилийг үдсэн Тавантолгойн орд Монголд ямар өгөөж өгсөн бэ?
Өнөөдөр манай Засгийн газрын бидэнд хэлж чадах цорын ганц тоо бол “Chalco”-гоос урьдчилгаа төлбөрт авсан 350 сая ам.доллар. Энэ нь Тавантолгойн эдийн засгийн урт хугацааны өгөөжийн дэргэд туйлаас бага тоо. Тэр тусмаа энэ мөнгийг Хүний хөгжлийн санд хуваарилж, иргэн бүрт 21 мянган төгрөг олгоход зарцуулсан гэхээр энэ бол утгагүй өглөг юм. Түүнээс гадна 2011-2013 оны санхүүгийн жилд “Эрдэнэс Тавантолгой” Монгол Улсын экспорты н орлогын 4.6, уул уурхайн татварын нэг, өрхийн орлогын 2.2 хувийг бүрдүүлжээ.
7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, эл үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Тавантолгойн ордын хувьд энэ бол дэнд үү чамлалттай үзүүлэлт. Түүгээр үл барам Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын санхүүжилт авсныг нь Засгийн газрын хуралдаанаар компанийн давуу эрхийн хувьцаанд шилж үүлэхээр шийдэж, өрийг нь тэглэсэн. “Эрдэнэс Тавантолгой” өнөөгийн байдлаар “Chalco”-гийн өрөөс гадна арилжааны банкуудад 70 гаруй сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй яваа. “Эрдэнэс Тавантолгой”-нхон үүнийгээ санхүүгийн хүндрэл хэмээн томъёолоод байна.
Ийнхүү нэгэн үе дэлхий нийтээрээ шагширч, үндэстэн даяар биширч байсан Тавантолгойн ордын тухай сайн мэдээлэл өдгөө хэвлэлийн хуудаснаа “бүдгэрч”, төр засгийн хэмжээнд ч анхаарал нь сулраад байна. Амтай болгон Тавантолгой ярьдаг цаг ард өнгөрч, ард түмний бахархлаас Тавантолгой үндсэндээ арчигдсан гэхэд болно. Монголчууд Тавантолгойг өрийн тоолуураар төсөөлдөг болсоор удлаа. Харамсалтай нь энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу монголчуудад чухам ямар ашигтайг Монголын олон нийт сайн мэдэхгүй. Тавантолгойн ордын төрийн мэдлийн лицензэт талбай чухам хэчнээн тонн нүүрсний нөөцтэй тухай хэвлэлээр хангалттай мэдээлсэн.
Харин энэ орд эдийн засагт чухам хэр хэмжээний нөлөө үзүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараахан дурдаагүй байна. Тавантолгойн ордын ашиглалтыг хариуцаж, лицензийг нь эзэмшигч гэх “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна.
Эдийн засагт чухам хэдий хэмжээний ашигтай талаар тодруулахад “асар их” гэхээс өөр тодорхой тоо, баримт хэлэх шинжгүй ээ. Сэтгэл сэргээм нэг тоо хэлэх үү? 2025 он гэхэд “Эрдэнэс Тавантолгой” Монгол Улсын төсвийн орлогын 14 хувийг бүрдүүлнэ. Эрэмбэлж үзвэл, өнөөх өөд уруугүй өр ярьж буй “Эрдэнэс Тавантолгой”-н эдийн засгийн өгөөж “Оюутолгой”-н дараа, “Эрдэнэт”-ийн өмнө гишгэх юм байна. Ийм судалгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн З.Манлайбаатар тэргүүтэй гурван судлаач хийжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт 2019 онд 26 сая тоннд хүрнэ, нүүрс тээвэрлэх төмөр зам, цахилгаан станц зэрэг Тавантолгойн холбогдох дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалт нь ДНБ-ийг таван хувиар өсгөнө, дэд бүтцийн эдийн засагт үзүүлэх шууд нөлөө хэдий бага байлаа ч “Оюутолгой”-д хямд үнээр эрчим хүч авах нөхцөл бүрдэнэ гэхчлэн шууд бус нөлөө асар их. Дэд бүтэц ашиглалтад орсноор 2015-2030 онд “Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс эдийн засгийг жил бүр гурван тэрбум ам.доллараар тэтгэх боломжтой зэрэг гэрэл гэгээтэй мэдээллүүд энд багагүй байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг 2030 он хүртэл тооцоолсон эл судалгааг хийхдээ одоогоор Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компанийнхны ярьж, төлөвлөж буй нөхцөлүүдэд суурилсан гэдгийг тодотгох нь зүйтэй. Тухайлбал, 2014-2030 онд төрийн өмчит эл компанийн уурхайгаас нийт 236 сая тонн коксжих, 155 сая тонн эрчим хүчний нүүрс олборлож, эрчим хүчний нүүрснийхээ 20 хувийг экспортод гаргана хэмээн үзжээ.
Түүнээс гадна тус компанийн амлаж байгаачлан 2014 онд “Chalco”-д төлөх өрөө барагдуулж, 2015 оноос цэвэр зах зээлийн ханшаар нүүрсээ экспортолно хэмээн тооцсон байна. Тавантолгойг түшиглэн байгуулах 450 мВт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц 2017 онд ашиглалтад орж, 34 хувийг нь төр, үлдсэнийг нь Концессийн гэрээгээр хувийн хэвшилд эзэмшүүлэх тухай одоо яригдаж буйг ч эл судалгаанд тусгажээ. Хэрвээ эдгээр төлөвлөгөө, бүтээн байгуулалт хойшилбол эдийн засагт үзүүлэх нөлөө ч тодорхой хэмжээгээр буурахыг З.Манлайбаатар сануулав.
Баруун, зүүн Цанхийн нүүрс олборлолт 2019 оноос 26 сая тонн болж бүрэн хүчин чадалдаа хүрнэ хэмээн шинжээчид үздэг. 2030 он хүртэл жилд 26 сая тонн нүүрс олборлож, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулан, төмөр замаа ашиглалтад оруулж, цахилгаан станцаа барьсан тохиолдолд 2030 он гэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 хувиар өсгөх боломжтой гэнэ.
Хятадын зах зээлийн нутгийн гүнд буюу өндөр хэрэглээтэй том зах зээлд, зүүн хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрт нүүрсээ хүргэх бололцоо бүрдэнэ.
Тодруулбал, тухайн үед ДНБ-ий хэмжээ 66.3 их наяд төгрөгт хүрэх төлөвтэйг судлаачид тодотгосон.
Тавантолгойн ордын эдийн засагт үзүүлэх нөлөө ингэж нэмэгдэхэд төмөр зам, цахилгаан станцын төсөл үлэмж ач холбогдолтой. Учир нь уурхайгаас хил хүрэх төмөр замгүйн улмаас их хэмжээний үр ашиггүй зардал гардаг. Нэг тонн нүүрсийг олборлоод борлуулах хүртэлх зардлын 40 орчим хувь нь зөвхөн тээвэрт зарцуулагддаг тухай Я.Батсуурь захирал ярьж байсан. Тэгвэл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсийг хил давуулахад зарцуулдаг 25 ам.долларыг найман ам.доллар болгож гурав дахин бууруулах боломжтой аж. Түүнээс гадна Хятадын зах зээлийн нутгийн гүнд буюу өндөр хэрэглээтэй том зах зээлд, зүүн хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрт нүүрсээ хүргэх бололцоо бүрдэнэ.
Төмөр замгүй, хүнд даацын автомашинаар өндөр өртгөөр тээвэрлэдэг учраас Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани хоорондоо өрсөлдөж, Өвөрмонголын хэдхээн гангийн үйлдвэрт нүүрсээ хямд үнээр зардаг юм. Төмөр замаа бариад, угаах үйлдвэрээ байгуулчихвал бид Хятадын зах зээлд томоохон нийлүүлэгч болох боломжтой гэгддэг.
Нөгөөтэйгүүр цахилгаан станцын төсөл мөн өндөр ач холбогдолтой. Тавантолгойг түшиглэн 450 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах сонирхлоо олон улсын 10 компани, консорциум илэрхийлснээс одоогоор “Marubeni”, “Kansai Electric Power”, “Daewoo engineering construction”-аас гадна “GDF Suez”, “Posco”-гийн хамтарсан консорциум хураангуй жагсаалтад багтаж үлдээд байгаа. Эл цахилгаан станцыг 2017 оноос ашиглалтад оруулна гэж одоогоор ярьж буй.
Тавантолгойн баруун, зүүн Цанхийн олборлолт төлөвлөгөөний дагуу үргэлжлэхийн зэрэгцээ энэ хоёр төсөл одоогийн ярьж байгаачлан хугацаандаа ашиглалтад орвол “Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн үр ашиг 2024-2025 онд оргил цэгтээ хүрч, төсвийн орлогын 14 орчим хувийг бүрдүүлэх тооцоотой байна.
Урт хугацаанд авч үзвэл 2030 он гэхэд улсын төсөвт төлөх татварын хэмжээгээр “Оюутолгой” жилд нэг их наяд орчим төгрөгийн татвар төлснөөр тэргүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний уурхай, цахилгаан станц, төмөр замтайгаа нийлээд 601 орчим тэрбум төгрөгөөр хоёрдугаарт, “Эрдэнэт” 362 тэрбумаар гуравдугаарт, харин төмрийн хүдрийн салбар 298 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх дүр зураг бий.