Энэ жил 118 сумын тэгш ой тохиож байгаа бөгөөд үүнээс дийлэнх нь 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэдгээрийн нэг бол Сэлэнгэ аймгийн Мандал сум юм.
Мандалчууд төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтыг өргөнөөр өрнүүлж байна. Тухайлбал, сумын хэмжээнд нийт 16 км замыг засч сайжруулснаас гадна дөрвөн км замын гэрэлтүүлгийг сольж шинэчилжээ.
Мөн иргэдийнхээ чөлөөт цагийг өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гурван хэсэг газарт 11000 гаруй мод бут суулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
Түүнчлэн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор сумын нэгдсэн эмнэлэгт өргөтгөл хийж, барилгын явц нь 50 хувьтай байгаа ажээ.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхээр “Нархан” цэцэрлэгийн барилгыг өргөтгөх ажлыг мөн эхлүүлсэн байна.
Мандалчууд ойгоо угтан наадмын талбайгаа шинэчлэн тохижуулсны зэрэгцээ хүүхэд залуучуудын соёл, спортын цогцолбор төв байгуулах ажлыг ч хэдийнэ эхлүүлжээ.
Ойн баярын үеэр уламжлал ёсоор эрийн гурван наадам зохиогдох бөгөөд нутгийн хүү, хүчит бөх Г.Эрхэмбаяр аварга уг наадамд зодоглох гэнэ.
Мөн соёл, спортын одод оролцож, нутгийн олонд уран бүтээлээ толилуулах юм байна. Мандал сумын 90 жилийн ойн баяр ирэх сарын 1,2-нд зохион байгуулагдах ажээ.