Монголын валютын зах зээлд ам.долларын ханш 1854 төгрөгт хүрлээ. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр үдээс хойш “ногоон”- ыг 1852 төгрөгөөр худалдан авч, 1854- өөр борлуулж байв.
Харин тус төвийн зэргэлдээх орших ХААН банкны салбарт ам.долларыг 1838-аар авч, 1854 төгрөгөөр борлуулж байлаа.
Валютын ханш хэлбэлзэх магадлалтай үед банк авах, зарах ханшаа хол зөрүүтэй тогтоон эрсдэлээс хамгаалдаг “дүрэмтэй”. Өчигдөр өглөө ченжүүд ам.долларыг 1852-оор борлуулж байсан ч хэдэн цагийн дараа хоёр төгрөгөөр өсгөсөн юм.
Ийнхүү ам.долларын ханш шинэ дээд амжилт тогтоон өссөөр байна. Долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэсэн таамаг биеллээ олох нь гэж иргэд бухимдаж байна. Уг нь Монголбанк өчигдөр дуудлага худалдаагаар 26.4, своп, форвард хэлцлээр 10.6 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Мөн дуудлагаар 10.6 сая юань худалдлаа. Нийлүүлсэн юанийг ам.долларт шилжүүлбэл 1.6 сая болно. Өөрөөр хэлбэл, Монголбанк 38.6 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн гэсэн үг. Гэсэн ч ам.долларын ханшийг тогтворжуулж чадсангүй.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, Монгол руу орох ам.долларын урсгал татарсан нь долларын ханш өсөх гол шалтгаан болж байгаа. Тиймээс Монголбанк инфляц, ам.долларын ханшийг бууруулах зорилгоор мөнгөний бодлогоо чангалах нөхцөлтэй тулгарч байна.
Т.Энхбат