Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 852.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирүүлсэн байна.
Үүнээс банкууд 18 мянга 511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 20 553 иргэнд 1195.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Ч.Ариунболд