Израилийн Бен-Гурион олон улсын нисэх онгоцны буудлаас таван км-ийн зайд орших Йехуд тосгонд өнгөрсөн шөнө пуужин дэлбэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Иймд олон улсын агаарын тээврийн компаниуд ээлж дараалан Израилийн нислэгээ цуцалж байна.
Европын нислэгийн аюулгүй байдлын агентлагаас Израиль руу нислэг хийж буй агаарын тээврийн компаниудад Бен-Гурион нисэх онгоцны буудлыг чиглэсэн бүх нислэгээ цуцлахыг санал болгосон байна. NEWS Israel-ийн мэдээлж буйгаар шинэ удирдамж гартал тус хориг үргэлжлэх гэнэ.
АНУ-ын Холбооны агаарын тээврийн агентлаг тус улсын агаарын тээврийн компаниудад Тель-Авив, Бен-Гурион руу үйлдэх нислэгээ 24 цагаар цуцлахыг санал болгожээ. Үүний дараа АНУ-ын агаарын тээврийн хоёр томоохон компани болох US Airways, Delta Air Lines нислэгээ цуцласнаа мэдэгдсэн юм.
АНУ-ын компаниудын жишгийг Европчууд ч дагасан юм. Өчигдөр орой Франц, Нидерландын Air France, KLM агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс Тель-Авивт нислэг үйлдэхийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэж тус компаниудын төлөөлөгчид мэдээлжээ. Мөн Германы Lufthansa 36 цагийн турш Израиль руу нислэг үйлдэхгүй аж.
Үүнээс гадна Swiss International Air Lines, Air Canada, Jetairfly, Korean Air, Brussels Airlines зэрэг агаарын тээврүүд хэдэн арван нислэгээ цуцалжээ.
Түүнчлэн Turkish Airlines-ийн Стамбулаас Израилийг чиглэн ниссэн нислэг буцах тушаал авч, 24 цагийн турш Израил руу хийх нислэгт хориг тавьсан.
Харин Израилийн Зам тээврийн яамнаас “Тель-Авив болон Бен-Гурионий олон улсын нисэх онгоцны буудлуудад нислэг үлдэхэд ямар ч аюул байхгүй” гэж мэдэгджээ.