Манай улс энэ онд 5.85 сая баррель буюу 782.6 мянган тонн газрын тос олборлож, экспортлохоор төлөвлөсөн. Энэ сарын 16-ны байдлаар 3.6 сая баррель газрын тос олборлож, 3.4 саяыг нь экспортолжээ. Төлөвлөгөөний гүйцэтгэл 58.6 хувьтай байгаа юм байна.
Харин энэ сарын 1-ний өдрийн байдлаар газрын тосны экспортоос улсын төсөвт 105.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Дашрамд хэлэхэд Газрын тосны тухай хууль нь 1991 онд баталсан, БНМАУ-ын хууль байсан байна. Иймд тус хуулийг өнөөгийн хэрэгцээ, стандартад нийцүүлэн өөрчилж, УИХ-ын хаврын чуулгааар баталсан юм. Ингэснээр дараах үр дүн гарна гэж тус хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан Уул уурхайн яам үзэж байна. -Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болно.
-Газрын тос ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн хувь хэмжээ, түүнийг ноогдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажилагаанд тавих хяналт улам боловсронгуй болно.
-Газрын тос болон уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болно.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөж байсан татварын нөхцлийг хадгалснаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэнэ.
-Монгол улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос ханган, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарна.
-Гадаад валютын нөөц өснө.
-Ажлын байр нэмэгдэнэ.
-Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.
-Энэ салбарын хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвар олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр үлдэнэ.
-Гэрээлэгч өөрт ноогдох орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно зэрэг юм.