Долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны өврийн Байдраг, Орхон голын дунд ба адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ.
Туул голын нийт уртын дагууд болон Балж, Онон гол Дадал сум орчимд мөн түүнчлэн Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг, адаг буюу Чойбалсан хот, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдраг гол Баянбүрд, Таац гол Нарийнтээл сум, Хархираа-Түргэний уулсаас эхтэй Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-55 см давсан байна.
Харин Хурх, Барх болон Халх голын адаг Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.