Энэ сарын 20-25-ны хооронд Австралийн Мельбурн хотод “ДОХ-2014” оны олон улсын хурал болж байна. Тус хурлын үеэр эрдэмтэд ХДВХ-ыг бүрэн эмчлэх судалгааны үр дүнг танилцуулжээ.
Данийн мэргэжилтнүүд хорт хавдрын эсрэг romidepsin хэмээх эм нь хүний бие махбодийн дархлааны эсүүд дэх "унтаа" вирусыг илрүүлэх, идэвхжүүлэх боломжтойг олж тогтоосон хэмээн SBS дамжууллаа.
Данийн Орхусын Их сургуулийн доктор Оле Сегаардийн тайлбарлаж байгаагаар тус эм вирусын эсрэг эмчилгээнд усталгүй, ХДВХ-ийн вирусын дахих шалтгаан болж байгаа далд, “унтаа” вирусуудыг илрүүлж, устгана гэсэн юм.
Мельбурн хотод болж буй “ДОХ-2014” олон улсын хуралд оролцохоор ниссэн зургаан судлаач, эрдэмтэн Украины зүүн хэсэгт осолдсон Малайзын онгоцны ослоор харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Судалгааг туршилтын горимд хийсэн бөгөөд эхний үр дүнгээр эрдэмтэд зөв чиглэлд явж байна гэж дүгнэжээ. Romidepsin эмийг ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа зургаан өвчтөнд туршсан байна. Тус эмийг хэрэглэсний дараа таван өвчтөний биеийн байдалд өөрчлөлт гарч, вирусын ачаалал огцом нэмэгдсэн гэнэ.
Олон эрдэмтэн тус судалгааг ХДВХ/ДОХ-ын эсрэг тэмцэлд хийсэн том алхам, хөгжил гэж үзэж байна.
Сануулахад Мельбурн хотод болж буй “ДОХ-2014” олон улсын хуралд оролцохоор ниссэн зургаан судлаач, эрдэмтэн Украины зүүн хэсэгт осолдсон Малайзын онгоцны ослоор харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Канадын эрдэмтэн, ХДХВ-ийн мэргэжилтэн Тревор Стрэттоний мэдээлснээр амиа алдсан эрдэмтэд ХДВХ/ДОХ-ын эсрэг вакцин бүтээхэд тун ойрхон байжээ.
Эх сурвалж: newsru.com