Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төв, Монгол банк хамтран гадаадад аялж буй монгол жуулчдын зардлын түүвэр судалгааг хийжээ.
Энэхүү судалгаанд гадаадад онгоцоор аялаад ирсэн 697, Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ-д аялсан 324, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллага а явуулж буй 7 аж ахуйн нэгжийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ.
Судалгааны зорилго: Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өөрчлөлтүүдээс шалтгаалан гадаадад аялсан жуулчны дундаж зардлын хэмжээг 2005 оны судалгааны дүнд суурилах нь учир дутагдалтай байгаа тул энэхүү дүнг шинэчлэн тогтоож түүнийг үйлчилгээний дансны тооцоололд ашиглахад оршиж байгаа аж.
Судалгаанд хамрагдсан жуулчдын дийлэнхи нь БНХАУ, БНСУ, Япон улсуудад аялсан бөгөөд бусад улс гэсэн ангиллыг ихэвчлэн Тайланд, Энэтхэг, Сингапур, Катар гэсэн Азийн орнууд бүрдүүлж байна. Жуулчдын хүйсийн харьцаа харьцангуй тогтвортой бөгөөд насны бүтцийн дийлэнхийг 30-39 настай хүмүүс эзэлж байна.
Түүвэрт хамрагдсан зорчигчдын 44% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32% нь бизнесийн болон албан томилолтоор, 12% нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд орох зорилготой байна.
Мөн аялагчдын 13% нь жуулчлалын компаниар дамжуулан, 87% нь өөрөө аялалаа зохион байгуулсан бөгөөд дундаж дүнгээр гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81%-ийг бэлэн мөнгөөр, 19%-ийг карт ашиглан гүйцэтгэдэг гэсэн үр дүн гарчээ.
Жуулчдын дундаж зардал
Судалгааны гол үр дүнгээс дурдахад Монгол жуулчид гадаад руу аялахдаа ихэвчлэн 30-аас бага хоног аялдаг бөгөөд дунджаар 1,622 ам.доллар зарцуулж байгаа аж /аялсан улс орон бүрээр ангилсан дүнг Хүснэгт 1-д үзүүлэв/. Энд, АНУ, Канад улсад аялсан жуулчид хамгийн их, ОХУ-д аялагчид хамгийн бага зардал гаргасан байна.
Хүснэгт 1. Гадаадад аялсан нэг жуулчны зарцуулах дундаж зардал /ам.доллар/
Улс | 30 хүртэл хоног | 30-365 хоног |
Европ | 1,975 | 2,304 |
Япон | 1,566 | 2,958 |
БНХАУ /Буянт-Ухаа/ | 1,324 | 2,825 |
БНХАУ /Замын-Үүд/ | 843 | |
АНУ, Канад | 2,230 | |
БНСУ | 1,889 | |
Бусад | 1,416 | |
ОХУ | 515 |
Хил хамгаалах ерөнхий газраас гаргадаг Монгол Улсын хилээр нэвт эрсэн зорчигчдын мэдээг 30 хүртэл, 30-ээс дээш хоногоор аялсан гэж гурван төрлийн ангилалаар мэдээлдэг. /хүснэгт 2-т үзүүлэв/
Хүснэгт 2. Аялалын хугацаа /ХХЕГ-ын Хилээр зорчигчдын мэдээ/
Хугацаа | Нийт жуулчид | Түүвэрлэлтэнд хамрагдсан жуулчид |
30 хүртэлх хоног | 97% | 93% |
30-аас дээш | 3% | 7% |
Нийт | 100% | 100% |
Мөн жуулчлах зорилгоор аялсан иргэд өөрийн аялалын зардлын дийлэнхи буюу 30 орчим хувийг дэлгүүрээс худалдаа хийхэд зарцуулдаг байна. Харин БНСУ-д жуулчлах зорилгоор зорчсон иргэд зардлынхаа 56 хувийг эрүүл мэндийн үзлэгт, АНУ, Канад улсад аялагчид зардлынхаа 40%-ийг зочид буудлын төлбөрт төлдөг гэсэн сонирхолтой үр дүн гарчээ.