Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өчигдөр өөрийн хашаан дахь шарилж, луулийг тайрч, ургамлын тоосжилтоос сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Зуны гурван сар агаар дахь ийм төрлийн ургамлын тоос ихэсдэг төдийгүй энэ нь хүн амын дунд ургамлын тоосноос шалтгаалсан харшил үүсэх эх үүсвэр болдог байна. Тухайлбал, амьсгалын замын харшлын 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлаас шалтгаалдаг аж.
Шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилт харилцан адилгүй хугацаанд үргэлжилдэг тул зургаа, долоо, наймдугаар сард гурван удаагийн давтамжтай тайралт хийх ёстой. Ингэснээр ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон масс нэмэгдэх, хөрсний үржил шим, нөхөн төлжилт сайжрах, ургамалжилт дахин бүрдэхээс гадна чийгшлийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой гэнэ.
Ургамлын тоосжилтын үед хаалга цонхоо хаах, тор байршуулах, машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх, гадуур хувцсаа битүү орчинд (шүүгээ, уут) байлгах, угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх, гадуур явахдаа амны хаалт зүүх, ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх, нүдний шил зүүх шаардлагатай.
Г.Ариунцацрал