Украины парламент буюу Верховная Рада дахь Коммунист намын фракц парламентаас маргааш татан буугдана. Энэ талаар өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр парламентийн дарга Александр Турчинов мэдэгджээ.
“Украины Ерөнхийлөгч Верховная Радагийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах хуулинд гарын үсэг зурсан. Тус хууль нь маргааш албан ёсны хэвлэлд нийтлэгдэх бөгөөд даруй хүчин төгөлдөр болно. Украины парламент дахь Коммунист намын бүлгийг маргааш татан буулгана” хэмээн Турчинов хэлсэн юм.
Коммунистуудыг яагаад татан буулгах болов?
Өнгөрсөн тавдугаар сард парламентийн нэгдсэн чуулганы үеэр Коммунист намын удирдагч Петр Симоненко Киевийн эрх баригчдад хандан зүүн бүс нутгууд дахь цэргийн ажиллагааг зогсоож, Холбооны улс байгуулах шийдвэр гаргахыг санал болгож байсан юм.
Энэхүү мэдэгдлийн дараа Коммунист намыг Украины зүүн бүс нутгийн салан тусгаарлагчдыг дэмждэг гэсэн хардлага төрөх болсон юм.
Үүний дараа Верховная Радагийн нэгдсэн хуралдааны үеэр Турчинов Коммунист нам салан тусгаарлагчидтай холбоотой байж болох эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд тус намын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг Хууль зүйн яаманд тавьсан.
Ийнхүү Коммунистуудыг татан буулгах шийдвэр гарсны дараа нэгдсэн чуулганы үеэр Коммунист намын болон үндэсний үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намын гишүүдийн хооронд зодоон болжээ.
Коммунистуудын хариу
Коммунист намын эсрэг Киевийн эрх баригчдын авч буй арга хэмжээ Украинд фашист хөдөлгөөний хөгжлийн шинэ үе шат эхэлсний шинж хэмээн үзэж байгаа бөгөөд олон улсын шүүхэд хандан Коммунист намын эрх ашгийг хамгаална гэж намын удирдагч Петр Симоненко хэлэв. Түүний хэлснээр “Коммунист нам хэзээ ч салан тусгаарлагчдыг дэмжиж байгаагүй. Бид үргэлж эвтэй Украины төлөө байсан” гэв.
Эх сурвалж: itar-tass.com/